x

Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ

Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Дархан спорт хорооны бөх, спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит U-20 хүртэлх насны үндэсний бөхийн УАШТ "Дархан Юнайтед Арена" цогцолборт гурван өдрийн турш үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа.

Аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит тус тэмцээнийг түүний гэр бүл, үр хүүхдүүд 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд аймаг, сумын цолтой болон залуу 70 орчим бөх оролцож, тойргийн журмаар барилдан аваргуудаа тодруулсан юм.

Арван тойргийн барилдааны нийлбэр дүнгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, үндэсний бөхийн улсын хошой аварга, аймгийн заан Р.Омар түрүүлж, алтан медаль хүртлээ. Харин Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан О.Сумьяабазар мөнгө, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, “Эв Монгол” клубийн бөх, аймгийн заан Д.Нарантулга хүрэл медалийн эзэн болов.

Тэмцээний уламжлал ёсоор шилдэг 10 бөхийг шалгаруулан шагнаж урамшуулсан бөгөөд дөрөвдүгээр байрт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Ц.Насанбаатар шалгарлаа.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Б.Батбилгүүн, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Ч.Галбадрах, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Н.Амартүвшин, Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх, сумын заан Г.Лхагвадорж, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Е.Ховланд, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хорооны залуу бөх Д.Доржготов нар шилдэг 10 бөхөөр шалгарчээ.

Уран барилдааны шагналыг Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх сумын заан У.Мөнгөншагай, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хурд” дэвжээний бөх сумын заан Д.Мөнх-Отгон нар хүртлээ.

Багийн нийлбэр дүнгээр Улсын харцага Б.Одгэрэл дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо тэргүүн байр, аймгийн арслан Б.Сүхбаатар дасгалжуулагчтай “Дархан БТСГ” мөнгөн медаль, МУГД Улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай “Эв Монгол” клуб хүрэл медалийн эздээр тус тус шалгарлаа.

U-20 хүртэлх насны үндэсний бөхийн УАШТ-ийг МУГТ, Улсын дархан аварга Н.Батсуурь, МУГТ Улсын аварга Ч.Санжаадамба, МУГТ, Улсын аварга С.Мөнхбат нар хүрэлцэн ирж үзэж сонирхон, залуус дүү нартаа амжилт хүсэж урам өгсөн юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 7 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 12 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 16 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 22 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 26 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 50 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 53 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 1 цаг 0 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 1 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шин...
Top