x

Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

Хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд шаардагдах гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хомсдол болон үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор 12,000 тонн төмс, хүнсний ногоо, 15-20 мянган тонн мах нөөцлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Ерөнхий сайд Н.Учрал нөөц бүрдүүлэлтийн ажлын явцыг шалгаж, “Дельтафүүдс”, “Дөмөг хүнс” компанид /2026.11.14/ ажиллалаа.

Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байгааг Ерөнхий сайд онцлоод ийн нөөцөлж байгаа нь өвөл, хаврын улиралд хомсдол үүсэх, үнийн огцом өсөлт бий болохоос урьдчилан сэргийлэхээс гадна малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа ажил юм гэлээ.

viber_image_2026-11-14_17-26-44-426

Өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, ногоочдоос 11,130 тонн төмс, хүнсний ногоо төвлөрүүлэн нөөц бүрдүүлэлт 92.8 хувьтай байгаа бол 3,091 тонн мах нөөцлөөд байна.

2026 оны улсын төсвийн тодотголд 120 тэрбум төгрөг суулгаж, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.

Нөөцийн махыг арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэр, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван сувгаар санхүүжүүлэн бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас 13 аж ахуйн нэгжид нийт 86.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт батлагдаж мах бэлтгэх хяналтын гэрээ байгуулжээ.

Өнгөрсөн хавар нөөцийн махны нийлүүлэлт дутагдаж, зарим аж ахуйн нэгжүүд орон нутгаас бус захаас  мах бөөндөн авч нөөцөлсөн, бэлтгэсэн мах нь зах зээлд бүрэн гараагүй зэрэг хариуцлагагүй алдаанууд гарсныг давтах ёсгүйг Ерөнхий сайд анхааруулаад холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

viber_image_2026-11-14_17-26-55-798

  • Нөөцийн мах бэлтгэх ажлыг тогтоосон хугацаанд бүрэн зохион байгуулж, бэлтгэн нийлүүлэлтийн явц, гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавьж ажиллах,

  • Малчдаас, орон нутгаас мах бэлтгэн нийлүүлж байгаа эсэхэд гарал үүслийн цахим бүртгэл, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын хяналтыг хэрэгжүүлэх,

  • Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мах бэлтгэн нийлүүлэгчдийн худалдан авалт, татан авалт, агуулахад төвлөрүүлсэн махны хэмжээ, гарал үүсэл болон үлдэгдлийн мэдээллийгdashboard.gov.mnсистемд тухай бүр, үнэн зөв бүртгэж, бодит мэдээлэлд үндэслэн нөөцийн бүрдүүлэлтийн явцыг хянах,

  • Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлт 92.8 хувьд хүрсэн хэдий ч үлдэгдэл нөөцийг богино хугацаанд бүрдүүлж, төлөвлөсөн хэмжээ, нэр төрөл тус бүрээр гүйцэтгэлийг хангах,

viber_image_2026-11-14_17-23-57-331

  • Төсвийн тодотголоор шийдвэрлэсэн 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зарцуулалт, хөнгөлөлттэй зээл болон бусад санхүүгийн дэмжлэгийн хэрэгжилт, тариаланч, үйлдвэрлэгчдэд олгосон санхүүжилт, төлбөр тооцооны мэдээллийг ил тод, нээлттэй болгож, тайлагнах,

  • Нөөцийн мах, төмс, хүнсний ногоог хаврын улиралд зах зээлд нийлүүлэх нэгдсэн төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, бүтээгдэхүүнийг агуулахад удаан хугацаагаар хадгалах бус, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар борлуулах зохион байгуулалтыг хангах,

  • Нөөцийн мах, хүнсний ногоог иргэдэд зах зээлийн үнээс боломжийн, тогтвортой үнээр хүргэх борлуулалтын цэг, хуваарь, тээвэр, түгээлтийн сүлжээг урьдчилан тодорхойлж, нийслэлийн бүх дүүрэг, хүн амын төвлөрөл ихтэй байршилд хүртээмжтэй худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх,

viber_image_2026-11-14_17-27-03-105

  • Нөөцийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнэ, борлуулалтын хэмжээ, үлдэгдэл нөөцөд тогтмол хяналт тавьж, дамлан худалдах, зохиомлоор хомсдол үүсгэх, тогтоосон нөхцөлөөс зөрүүтэй үнээр борлуулахгүй байх,

  • Аймаг, сумдын Засаг дарга нар орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээг тооцож, нөөцийн мах, төмс, хүнсний ногоо болон бусад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг тус тус даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 16 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 21 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 25 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 31 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 34 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 51 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 59 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 1 цаг 1 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 1 цаг 9 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шин...
Top