Дэлхий

Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө
Энэ зун Японы нийслэл Токио хотын захиргаа оршин суугчдаа хэт халуун өдрүүдээс хамгаалахын тулд усны хэрэглээний суурь хураамжаас дөрвөн сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргалаа. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 36 тэрбум иен (ойролцоогоор 250 сая ам.доллар)-ыг төсвөөс зарцуулах бөгөөд оршин суугчид сард дунджаар 6–10 ам.долларын хөнгөлөлт эдлэх юм.
14 цаг 15 мин

“Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо
поны Хөдөө аж ахуйн сайд Такү Это дэмжигчдээсээ их хэмжээний будаа авдаг учраас цагаан будаа худалдаж авдаггүй хэмээн хэлснийхээ төлөө хүчтэй шүүмжлэлд өртөж, өнөөдөр албан тушаалаасаа огцорлоо. Будааны үнэ эрс өссөн энэ үед иргэдийн бухимдлыг төрүүлсэн уг мэдэгдэл олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан юм.
14 цаг 17 мин

Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо
Их Британи улс Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхэд саад учруулж, энгийн иргэдийг бүслэн, өлсгөлөнд хүргэж байгаа Израилын үйлдлийг хариуцлагажуулахын тулд хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ талаар Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми парламентын Доод танхимд мягмар гарагт мэдэгдсэн байна.
14 цаг 18 мин

ЕХ нефтийн үнийн дээд хязгаарыг бууруулах санал гаргажээ
Европын Холбоо Оросын эсрэг хэрэгжүүлэх 18 дахь багц хориг арга хэмжээний хүрээнд тэнгисээр тээвэрлэгддэг газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель тутамд 60 ам.доллараас бууруулах саналтай байна. ЕХ-ны Эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Валдис Домбровскис энэ талаар Канад улсад чуулж буй Долоогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарт танилцуулахаа мэдэгдсэн байна.
Уржигдар 16 цаг 36 мин

Цар тахалтай тэмцэх олон улсын хэлэлцээрийг ДЭМБ-ын гишүүн орнууд дэмжлээ
Женев хотноо болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) гишүүн 124 улс цар тахалтай тэмцэх хэлэлцээрийн төслийг олонхийн саналаар дэмжжээ. Санал хураалтад оролцсон бүх улс дэмжсэн санал өгч, эсэргүүцэл илэрхийлээгүй байна. Харин Израил, Иран, Итали, Польш, Орос, Словак зэрэг 11 улс санал хураалтад оролцоогүй аж.
Уржигдар 13 цаг 10 мин

Финланд Оросын царцаасан хөрөнгийн орлогоор Украинд зэвсэг нийлүүлнэ
Финланд улс Европын Холбооны хүрээнд Украинд цэргийн тусламж үзүүлэх санаачилгын нэг хэсэг болон, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг ашиглан сум, зэвсэг нийлүүлэхээр болжээ. Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Европын энх тайвны сан (EPF)-гийн хүрээнд хэрэгжих энэхүү ажиллагаанд зориулан Европын Комисстой 90 сая еврогийн гэрээ байгуулсан байна.
Уржигдар 13 цаг 08 мин

Чили литийн хоёр дахь том ордоос олборлолт хийхээр “Rio Tinto”-той хамтарна
Чилийн төрийн өмчит “Codelco” компани даваа гарагт Британи-Австралийн “Rio Tinto” компанитай хамтран дэлхийд литийн нөөцөөр хоёрдугаарт ордог Марикунгагийн давсны талбайд олборлолт явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Rio Tinto” компани “Salar Maricunga SpA” нэртэй хамтарсан үйлдвэрт 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 49.99 хувийг эзэмших бол, “Codelco” 50.01 хувийн хяналтын багцыг хадгалахаар болжээ.
Уржигдар 13 цаг 02 мин

Ватиканд шинэ пап лам XIV Лео ямар эрин авчрах вэ?
Гэгээн Петрын талбайд 2025 оны тавдугаар сарын 18-нд болсон ёслолоор Ромын католик шашны 267 дахь пап ламыг зарлаж, түүхэнд анх удаа Америк гаралтай Ромын пап лам төрлөө. Түүнийг Роберт Фрэнсис Прево гэдэг бөгөөд XIV Лео нэрийг авсан нь бас нэгэн бэлгэдэл болов. Католик шашны дотоод, гадаад бодлогод ямар шинэ өнгө нэмэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Уржигдар 09 цаг 14 мин

Энэтхэг, Пакистаны сөргөлдөөн Хятадын зэвсгийн салбарт хожил авчирсан уу?
Энэтхэг, Пакистаны хооронд энэ сарын долооны өдөр эхэлж, дөрөв хоног үргэлжилсэн хурцадмал байдал намжиж, гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч аль аль тал нь өөрсдийгөө ялсан хэмээн зарласан. Харин хажуугаар нь урьд нь байлдааны нөхцөлд туршигдаж байгаагүй Хятадын зэвсгийн үйлдвэрлэл олон улсын анхаарлын төвд орж ирлээ.
Уржигдар 09 цаг 09 мин

Израиль Газа руу НҮБ-ын хүнсний тусламжийн таван ачааны машиныг нэвтрүүлжээ
Израилийн засгийн газар 11 долоо хоногийн хоригийн дараа НҮБ-ын таван ачааны машин хүнсний тусламж, тэр дундаа нярай хүүхдийн хүнс тээвэрлэн Газарын зурвас руу ороход зөвшөөрсөн тухай мэдээлэв. Энэхүү алхамыг дэлхий нийтийн санаа зовнил, АНУ-ын Сенат дахь холбоотнуудын шахалтын дараа Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху зөвшөөрсөн бөгөөд тэрбээр “өлсгөлөнд хүргэхгүй байх нь бодит болон дипломат ач холбогдолтой” хэмээн онцолжээ.
Уржигдар 08 цаг 58 мин

Трамп: Орос, Украин хоёр гал зогсоох хэлэлцээг "шууд эхлүүлнэ" гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цаг утсаар ярьсны дараа Орос, Украин хоёр гал зогсоох болон дайн дуусгах хэлэлцээг "шууд эхлүүлнэ" гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ яриа “маш сайн” болсон хэмээн тэмдэглэж, энхийн нөхцлийг хоёр тал хоорондоо тохиролцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Уржигдар 08 цаг 57 мин

Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөрөв
Израилийн засгийн газар Газад “өлсгөлөнгийн хямрал үүсэхээс сэргийлж” “захын хэмжээнд хүнс” нэвтрүүлэхийг зөвшөөрөх болсноо мэдэгдлээ. Уг шийдвэрийг Израилийн Батлан хамгаалахын арми (IDF)-ийн зөвлөмжийн дагуу гаргасан бөгөөд Хамасын эсрэг эхлүүлсэн шинэ довтолгооныг үргэлжлүүлэхэд шаардлагатай гэж тодотгожээ.
2025-05-19

АНУ өндөр хурдны галт тэрэгтэй болох замд анх удаа хөл тавилаа
340 сая хүн амтай, 71 хурдны авто зам, 5,000 гаруй нийтийн нисэх буудалтай Америк оронд өнөөг хүртэл нэг ч өндөр хурдны галт тэрэгний (HSR) шугам ашиглалтад орж байгаагүй. Гэхдээ одоо хоёр шугамын барилга явагдаж байгаа бөгөөд бусад нь төлөвлөгдөж буй энэ үед АНУ дэлхийн өндөр хурдны галт тэрэгний хөгжлөөс хоцролгүй нэгдэх боломжтой юу гэдэг асуулт тавигдаж байна.
2025-05-19

Польшийн ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар шатанд шилжлээ
Польшийн нийслэл Варшав хотын либерал үзэлт дарга Рафал Тшасковски ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эхний шатанд давуугаар ялалт байгууллаа. Гэвч хэн ч 50 хувиас дээш санал аваагүй тул хоёрдугаар шатны санал хураалт зургадугаар сарын нэгэнд болохоор боллоо.
2025-05-19

Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэрэлт террорист халдлага байжээ
АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотод орших үр тогтоох эмнэлгийн ойролцоо гарсан автомашины дэлбэрэлтийг Холбооны мөрдөх товчоо “террорист халдлага” гэж тодорхойллоо. Дэлбэрэлт 11 цагийн орчимд (орон нутгийн цагаар) болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас сэжигтэн нас барж, дөрвөн хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсний дараа гаргасан бөгөөд одоогоор дахин аюул учрах эрсдэлгүй хэмээн албаныхан мэдэгджээ.
2025-05-19