x

Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй

Энэ зуны хамгийн хүлээлттэй үйл явдлуудын нэг болох Парисын олимпын наадмын нээлт урьд өмнөх олимпын наадмуудынхаас өөр болно гэж Франц улс амлаад байгаа. Олимпын наадмын нээлтийг анх удаа олон нийтийн газар буюу Парис хотын дундуур урсдаг Сена мөрний эрэг дээр зохион байгуулах тухай мэдээлсэн.

Тэгвэл өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэлээс улбаалж олимпын наадмын нээлтийг төлөвлөсөн ёсоор Сена мөрний эрэг дээр хийхгүй ч байж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон хэлжээ. Эсвэл бүр тэр чигтээ өөрчлөгдөж, уламжлал ёсоор Францын төв цэнгэлдэх хүрээлэнд ч болж магадгүй гэжээ.

Парисын олимпын наадмын нээлт Сена мөрний эргийг дагаж урт үргэлжилсэн талбайд, усан үзүүлбэр зэрэг үзүүштэй үйл ажиллагааны хамт болохоор төлөвлөгдөж байгаа ч эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалж хамрах зай талбай нь хумигдаж, Эйфелийн цамхагийн бэл дэх "Трокадеро" цэцэрлэгт хүрээлэнд болж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон дурдсан байна. Франц улс ийм олон хувилбар дэвшүүлэх болсон нь болзошгүй террорист халдлагаас сэрэмжилж байгаатай холбоотой юм.

Урьд төлөвлөсөн ёсоор бол нээлтийн ёслолд оролцох тив дэлхийн 10 гаруй тамирчин Сена мөрнөөр 6 км-ийн турш завиар аялж ирэх ёстой юм. 160 орчим завиар хүрэлцэн ирэх тамирчдын мэндчилгээг Сена мөрний эрэг дээр 600 мянган хүн үзэх боломжтой гэж тооцоолж байжээ.

Гэхдээ одоогоор энэ тоог нөхцөл байдлаас шалтгаалж 300 мянга болгон бууруулсан байна. Түүнчлэн анх төлөвлөсөн ёсоор олимпын наадмын нээлтийг гадны жуулчид чөлөөтэй үзэх боломжтой байсан ч тэр нь цуцлагдсан гэдгийг зохион байгуулагчид нь дурджээ. Нээлтийн ёслолыг зөвхөн урилгатай хүмүүс үзэж, газар дээрээс нь очиж үзэх боломжгүй болж байгаа юм байна.

Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон олимпын наадмын нээлтийн ёслолыг үнэхээр гадаа хиймээр байгаагаа дурдаж, дэлхийд анхдагч гэж тодорхойлсон. Гэвч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж тэрбээр анх удаа Б төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгджээ. Бидэнд Б, В гээд олон хувилбарууд байна. Бүгдийг нь зэрэг бэлдэх болно. Нөхцөл байдлыг бид газар дээр нь шууд шинжилж, зохимжтой хувилбарыг сонгох болно гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Парис, Мадрид, Лондонд болсон Аваргуудын лигийн хагас финалын хөлбөмбөгийн тоглолтын үеэр Европ хараа хяналтаа чангалж эхэлсэн. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт "Исламын улс" бүлэглэлийн Афганистан дахь салбар бүлэглэл болох IS-K-ийн олон улсад хандсан зурвасыг Аль-Азаим гэх хэвлэл нийтэлж түгээснээр сэрэмж улам нэмэгдсэн.

Уг нийтлэлд "Исламын улс" бүлэглэлийг дэмжигч дэлхий даяар оршин суугаа хүмүүс урам зориг авсан гэсэн утга агуулга шингэсэн байжээ. Улмаар "Исламын улс" бүлэглэлийн болзошгүй террорист халдлага Франц зэрэг Европын улс орнуудын түгшүүрт асуудал болоод байна. Гуравдугаар сард Москвад "Сити холл"-д болсон халдлагыг мөн л "Исламын улс" бүлэглэл үйлдсэн гэж өөрсдөө зарласан.

Цаашид ийм халдлага гарах эрсдэлтэй гэж улс орнууд ихээхэн сэрэмжилж байна.

Франц улс мөн өнгөрсөн хугацаанд "Исламын улс" бүлэглэл тэргүүтэй террористуудын халдлагатай хэд хэдэн удаа нүүр тулж, хохирол амссан түүхтэй. Тиймдээ ч энэ жил Парисын олимпын наадам шиг дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагааг зохион байгуулахын хувьд хараа хяналтаа өндөржүүлсэн бэлэн байдалд чангатгаж байна.

Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх олимпын наадам, наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх паралимпын наадмын үеэр 20 мянган цэрэг, 40 мянган цагдаа хүчнийнхэн хамгаалалтад гарна гэсэн мэдээлэл байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 23 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 29 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 37 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 39 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 49 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 51 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 55 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 58 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 41 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 44 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 47 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 49 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 50 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 20 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 21 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 22 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 26 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 41 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 8 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 10 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top