x

Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна

Монгол Улсын төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 1990 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн Төмөртэйн овооны цайрын ордыг үгсэн хуйвалдах замаар тусгай зөвшөөрлийг нь авч, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсаар байгаа этгээдүүдийн үйлдлийг хуулийн дагуу шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандахыг ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа. 

Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн Монгол Улсын нэр бүхий иргэдийн эзэмшилд байгаа 50 хувийн хувьцааг хуульд нийцүүлэн шилжүүлэх замаар “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулж, ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгав. 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэйн овооны цайрын орд нь 7 сая 689.5 мянган тонн хүдрийн нөөцтэй. УИХ-аас баталсан стратегийн ач холбогдол бүхий 16 ордын нэг юм. Тус ордод 1975-1979 онд улсын төсвийн 571.000 ам.долларын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байжээ. Улмаар уг ордыг түшиглэн 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 ортой цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, ДГ-72 маркийн гурван агрегат бүхий цахилгаан станц, 10 машины граж, 1 км орчим урттай эрчим хүчний шугам зэрэг бүтээн байгуулалтыг өнөөгийн үнэ цэнээр 31.5 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн байна. 

Хятадын нэр бүхий корпорацийн 1995 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тус ордоос жилд 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, 18.5 сая ам.долларын бүтээгдэхүүн боловсруулж, 6.2 сая ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолжээ. Тухайн үеийн 6.2 ам.доллар нь өнөөгийн ханшаар 45.9 тэрбум төгрөг юм. 

Эдийн засгийн хувьд ийм өндөр ашигтай энэхүү ордыг 1995 оноос “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлагууд БНХАУ-ын нэр бүхий компанитай хамтран ашиглах асуудлаар хэлэлцээ хийж байсан ч уг хэлэлцээрийг гардаж байсан Монголын талын эрх бүхий албан тушаалтнууд ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлсэн байна. 

“Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газар ордын тусгай зөвшөөрлийг “Метал импекс” ХХК-д 1997 онд шилжүүлжээ. Дараа жил нь “Метал импекс” ХХК нь Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төслийн компанитай хамтарч “Цайрт минерал” ХХК-ийг байгуулж, Төмөртэйн овооны ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна. 

Ингэхдээ “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, үйлдвэрийн дарга, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны ажилтан болон АМГТХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан хүмүүс тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 4.3, Эрүүгийн хуулийн 4.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.2-ийг тус тус зөрчсөн байж болзошгүй байна.

“Цайрт минерал” ХХК нь улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан 571.000 ам.долларын зардлыг нөхөн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, ЗГ-ын тогтоолыг зөрчиж, төлбөрийн хэмжээг 434.936 ам.доллараар бууруулсан болохыг 2007 онд Үндэсний аудитын газар тогтоож байжээ.  

“Цайрт минерал” ХХК-ийн хувь эзэмшигчид 2007 оны нэгдүгээр сараас ногдол ашиг хүртэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Метал Импекс” ХХК-ийг үүсгэн байгуулсан нэр бүхий таван иргэн нийтдээ 107.1 сая ам.доллар, 94.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан байна. 107.1 сая ам.доллар өнөөдрийн ханшаар 385.1 тэрбум төгрөг бөгөөд төгрөгөөр авсан ногдол ашиг дээр нэмж тооцвол 479.1 тэрбум төгрөг юм. 

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үгсэн тохирч зохион байгуулалттайгаар стратегийн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлж авсан үйлдлийг АТГ-т шалгуулахаар боллоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 6 цаг 54 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 6 цаг 55 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 6 цаг 56 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 6 цаг 59 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 7 цаг 1 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 7 цаг 3 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 7 цаг 10 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 7 цаг 12 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 7 цаг 13 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 8 цаг 41 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 9 цаг 7 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 9 цаг 8 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 9 цаг 10 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 9 цаг 11 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 9 цаг 13 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 9 цаг 16 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 9 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 9 цаг 18 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 9 цаг 19 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 9 цаг 19 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top