x

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана

Эрүүл мэндийн сайдын А/319 дугаар тушаалаар 2025 оны 08 дугаар сард батлагдсан “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан чухал ажлын нэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, өргөжүүлэх арга хэмжээ юм.

Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Глобал сангийн Сүрьеэ/ДОХ-ын төслийн дэмжлэгтэйгээр 16 сумын эрүүл мэндийн төв, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын 8 дүүргийн нэгдсэн эмнэлэг, салбар амбулаториудад сүрьеэ өвчнийг оношлох, богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан ЖенЭксперт (GeneXpert) төхөөрөмж, сүрьеэг оношлох хиймэл оюун ухааны программтай зөөврийн дижитал рентген аппарат зэрэг 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Мөн тус оношилгооны төхөөрөмж дээр ажиллах эрүүл мэндийн байгууллагын лабораторийн мэргэжилтнүүдийг ХӨСҮТ-д практик дадлага сургалтад хамруулав. Дээрх тоног төхөөрөмжүүдийг орон нутаг тэр дундаа төвөөс алслагдсан сумын эрүүл мэндийн төвүүдэд нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах юм.

2013 онд сүрьеэ өвчнийг оношлох, эмэнд тэсвэржилтийг богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан арга болох GeneXpert шинжилгээг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторид нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар лавлагаа шатлал болох аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, улсын 1, 2, 3-р төв эмнэлгүүд, ЭХЭМҮТ, СЭМҮТ, ХСҮТ-д зэрэг эмнэлгүүдэд нэвтрүүлээд байна. Энэхүү шинжилгээг нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавх бэхжиж, сүрьеэ, тэр дундаа рифампицинд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх, ялган оношлох чадавхи бүрдэж байна.

Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин юм. Монгол улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол, 150-200 нас баралт бүртгэгдэж байна. Иймд ДЭМБ-ын зөвлөмж болгож буй Сүрьеэгийн оношилгооны шинэ арга технологийг өөрийн орны практикт үе шаттайгаар нэвтрүүлэн ажилласаар байна. Сүрьеэг эрт илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулснаар сүрьеэгийн тархалтыг таслан зогсоох боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 2 цаг 28 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 2 цаг 30 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 2 цаг 31 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 2 цаг 33 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 2 цаг 36 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 2 цаг 38 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 2 цаг 45 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 2 цаг 46 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 2 цаг 47 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 4 цаг 16 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 4 цаг 42 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 4 цаг 43 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 4 цаг 45 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 4 цаг 46 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 4 цаг 47 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 4 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 4 цаг 52 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 4 цаг 52 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 4 цаг 53 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 4 цаг 54 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top