x

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Дархан нэхий” ХК 1972 оноос үйл ажиллагаа явуулж буй арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр. 250 хүнийг ажлын байраар хангаж, нэхий дээл, гутал, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулж байна. Итали, Испани, Тайланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагийн шир болон хонь, ямааны арьс экспортолдог. Жилд 300,000 ширхэг бодын шир боловсруулах,1,5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 10 тэрбум төгрөгийн эргэлтийн, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Ингэснээр хоёр толгойт автомат уллагааны машин суурилуулж, хүчин чадлаа нэмжээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно.

Ерөнхийлөгчийн очсон “Хатан ивээл хайрхан” ХХК өдөрт “Хүннү мөр” брэндийн хавар, намар, хөдөлмөр хамгаалал, анчны гэсэн дөрвөн төрлийн 60-80 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэгцээт түүхий эдийнхээ 85 хувийг орон нутгаасаа буюу “Дархан нэхий”, “Дархан минж” компаниас авч хамтран ажилладаг. Тус компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 350 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан байна. Ингэснээр хүчин чадал нь 50 хувиар нэмэгдэж, өдөрт 150 хос, сард 4,000 хос гутал үйлдвэрлэх боломжтой болжээ. Орон нутгийнхаа 16 хүнийг ажлын байраар ханган, орон сууц, автомашин авах зэргээр нийгмийн асуудлыг нь давхар шийдэж байгаа тухай захирал Б.Насанжаргал танилцууллаа. Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

“Таймлесс” компани бүтээгдэхүүнээ Норвегт 100 хувь нийлүүлж байна

2007 онд байгуулагдсан “Таймлесс” компани “Тova” брэндийн  бүтээгдэхүүнээ 100 хувь Норвег улсад экспортолж байна. Мөн 2019 оноос “Mesgi” брэнд бүтээн дотоодын зах зээлд борлуулж байна. Компани жилд 20,000-25,000 хос эсгий шаахай, 3,000-5,000 олбог, 10,000 хос улавч, бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 46 ажилтантай. “Цагаан алт” хөтөлбөрт хамрагдан 235 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Ингэснээр үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмж, ноос, будаг, химийн материал авах, ажиллах орчноо сайжруулах зэрэг боломж бүрдсэн тухай компанийн захирал С.Мөнгөнчимэг ярилаа. “Цагаан алт” хөтөлбөр цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдэд бодлогын болон санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж байгаад талархаж байлаа. Мөн үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгоно. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Өнөөдрийн байдлаар 93 аж ахуйн нэгж 478 тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. 2.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд хоёр дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болох юм. Тухайлбал ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 11 цаг 30 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 11 цаг 32 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 11 цаг 33 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 11 цаг 34 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 11 цаг 50 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 11 цаг 51 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 11 цаг 52 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 11 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 14 цаг 9 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 14 цаг 10 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 14 цаг 24 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 26 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 14 цаг 27 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 14 цаг 28 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 14 цаг 30 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 14 цаг 32 мин Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхэд санал авч эхэллээ 14 цаг 33 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хийж байна 14 цаг 34 мин Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 16 цаг 12 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 16 цаг 13 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top