x

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

2026-11-19 16.57.43.jpg

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал өнөөдөр Төрийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох онцгой хариуцлагатай асуудлыг Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, Монгол төрийн залгамж чанар, Үндсэн хуулийн засаглал, хууль дээдлэх ёс, төрийн хариуцлагатай холбоотой түүхэнд үлдэх онцгой нөхцөл байдалтай анх удаа нүүр тулж байна.

Ард түмэн шударга ёсыг хүсэмжилж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлэн, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, үнэн мөнийг тогтоолгох, шударга ёсны төлөөх эрс шийдэмгий шийдвэр гаргасныг гүнээ хүндэтгэж байна.

Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ухнаагийн Хүрэлсүх Та улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэе.

Мөн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, Цагаан алт”, “Цэнхэр алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүд, монгол хүнийг баялагтаа жинхэнэ эзэн нь болгох өрнүүн зүтгэлийг талархан тэмдэглэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулсан, жендэрийн тэгш байдлыг ахиулахад чиглэсэн олон улсын цуврал бага хурлууд, энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй албан хаагчдын оролцоог нэмэгдүүлсэн зэрэг олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүхэн гавьяаг мөнхжүүлэх үйл хэрэгт оруулсан манлайлал тань түүхэнд тодоор үлдэх нь дамжиггүй ээ.

Монгол Улсын төрийн тэргүүний албыг нэр төртэй гүйцэтгэсэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

2026-11-19 16.58.22.jpg

Эрхэм гишүүд ээ,

Өнөө цаг үед улс төрийн талцал, хуваагдлыг даамжруулан өрдөж, Монгол төрийг сулруулан, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг эрсдэлд оруулах, эх орныхоо хувь заяанд хохирол учруулах санаатай, санамсаргүй оролдлогууд цухалзах боллоо.

Өвөг дээдэс маань үр хойч бидэндээ өвлүүлж үлдээсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт Монгол Улсаа бид улс төрийн явцуу эрх ашиг, албан тушаалын төлөөх тэмцлийн золиос болгон хямралд оруулах эрхгүй.

Бидний үзэл бодол, итгэл үнэмшил өөр байж болно. Улс төрийн байр суурь зөрүүтэй байж болно. Харин эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал дээр бидэнд талцаж хуваагдах эрх байхгүй. Эх орон, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгаас үнэтэй зүйл гэж байхгүй ээ.

Төрийн тогтвортой байдал бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Үндэсний эв нэгдэл бол тусгаар тогтнолын амин сүнс юм. Бидэнд ганцхан эх орон бий.

Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны хангамж, зээлийн өндөр хүү, өрийн дарамт, аж ахуйн нэгжүүдэд үүсэж буй хүндрэл гээд шийдлээ хүлээсэн олон асуудал шил шилээ даран үүсээд байна.

Иргэд биднээс хэрүүл талцал биш, хэрэгжих шийдэл хүлээж байна. Хоосон амлалт биш, бодит үр дүн, бодлогын дорвитой шинэчлэл шаардаж байна.

Эрхэм гишүүд ээ,

Бид Үндсэн хуулиа чанд мөрдөж, төрийн ажлыг тасалдуулалгүй явуулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагааг хуулийн хугацаанд, хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс орныхоо эв нэгдэл, эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн зөвлөлийг байгуулж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Уг асуудлаар улс төрийн намууд, төрийн институцууд харилцан хүндэтгэлтэй, хариуцлагатай хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, бүлэглэлийн эрх ашгаас ангид байж, нийт ард түмнийхээ эрх ашиг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандан ажиллах болно.

Бидэнд хагарал талцал бус, улс гэр, ард түмэн, үндэстний эрх ашгаа эн тэргүүнд тавьсан эв нэгдэл хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

ХУУЛЬ, ШУДАРГА ЁС ЯМАГТ ЯЛАН ДИЙЛЖ, МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС МӨНХӨД ОРШИГ!

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт

2026.11.19

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 11 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 6 цаг 30 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 6 цаг 44 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 6 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 9 цаг 22 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 9 цаг 32 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 10 цаг 11 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 10 цаг 22 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 10 цаг 40 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 10 цаг 48 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 10 цаг 59 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 11 цаг 9 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Өчигдөр 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Өчигдөр 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Өчигдөр 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Өчигдөр 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Өчигдөр 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Өчигдөр 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Өчигдөр 16 цаг 22 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ Өчигдөр 10 цаг 05 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top