x

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио

УИХ-ын гишүүн Г.Ганбаатартай 2027 оны төсөв батлагдсантай холбоотойгоор цөөн хором ярилцлаа.

-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар баталлаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад өр, зээлийн асуудал өндөр байгаа талаар шүүмжлэлтэй байна шүү дээ...?

-УИХ хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө хэлэлцээд баталлаа. Батлах нэг хэрэг, харин энэхүү орлого, зарлага, алдагдлаа хэрхэн яаж бүрдүүлэх, бууруулах, хуваарилах гэдэг өөр асуудал. Өрийн хувьд үнэхээр анхаарах шаардлага бий. Тухайлбал, улсын өр 57.6 их наяд төгрөгт хүрч, 16 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд очлоо. Засгийн газрын өр ийм хэмжээнд хүрч байгаа нь цаашид анхаарах ёстой том дохио мөн үү, мөн.

-Ирэх оны төсөв Оюу толгойн ногдол ашгийг оролцуулаад зардлаа баталчихлаа. Хэрэв тэрхүү ногдол ашиг орж ирэхгүй бол яах вэ гэх асуудал байгаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Таны хэлж байгаа саналтай нэг байна. Ер нь улсын төсөв хэлэлцэж байх үед Оюу толгойн ногдол ашгийн асуудлыг зориуд нэг, хоёр сарын турш ихээхэн хэл ам болгож, гишүүдийн анхаарлыг тийш нь төвлөрүүлсэн юм биш биз гэсэн хардлага байна. Ингэснээр гишүүдийн гол анхаарлаа хандуулах ёстой улсын төсөвт зарчмын зөрүүтэй санал гаргах боломжийг нь хааж, Засгийн газар нэг ийм хачин, заваан зүйл хийчихлээ. Яах вэ, улсын төсөв батлагдлаа. Энэ удаагийн улсын төсөв өмнөх оныхоос 7.6 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй батлагдаж байна. Гэхдээ төсөвт хэд хэдэн анхаарах зүйл бий. Би улсын төсвийг хэлэлцэх санал хураалтаар ч өөрийнхөө дэмжихгүй байгаа хэсгүүдэд санал өгөөгүй. Нэгдүгээрт, дэлхийн улс орнуудад улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувьтай байвал зохистой гэж үздэг. Гэтэл энэ жилийн баталсан төсөв ДНБ-ий 36 хувь гарч байна. Хоёрдугаарт, төсөв 7.6 их наяд төгрөгөөр буюу бараг найман их наядаар тэллээ гэсэн үг. Өмнө нь 10 гаруй, 11 их наяд төгрөгийн зардал ярьж байснаа 1.3 их наядаар бууруулсан шүү дээ. Мөн түрүүн хэлсэн Засгийн газрын өрийн асуудал байна. Улсын өр 57.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь үндсэндээ 16 тэрбум ам.доллар гэсэн үг. Засгийн газрын өр ийм өндөр хэмжээнд хүрч, 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио гэдгийг дахин хэлмээр байна.

-Тойргууд, бүсүүдэд хуваарилагдсан төсвийн хэмжээ, хөрөнгө оруулалтууд харилцан адилгүй байгаа. Таны хувьд говийн бүсээс сонгогдсон гишүүн. Танай тойрогт хэдий хэмжээний төсөв тусгагдав?

-Ний нуугүй хэлэхэд, улсын төсөв бүрдүүлдэг манай говийн бүсийн аймгуудад төсвийн хөрөнгө оруулалт, дэмжлэг хуваарилж байгаа байдал чамлалттай байна. Яагаад гэвэл улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгуудын тоо энэ жил нэмэгдсэн. Өмнө нь 16 аймаг байсан бол энэ жил Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг нэмэгдэж, нийт найман аймаг улсын төсөв бүрдүүлж байна. Эдгээр найман аймгийн дотроос манай говийн бүсийн Өмнөговь аймаг улсын төсөвт 1.5 их наяд төгрөг төвлөрүүлж байгаа. Харин Дорноговь аймаг 16.6 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Бусад нь нийслэл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Дорнод, Төв аймаг гээд ердөө найман аймаг байгаа юм. Гэтэл улсын төсөвт 1.5 их наяд төгрөг төвлөрүүлж байгаа Өмнөговь аймаг энэ жил улсын төсвөөс ердөө 74 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар байна. Манай Дорноговь аймаг үүнээс ч бага буюу 58 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар байгаа. Харин говийн бүсийн бусад аймгаас Говьсүмбэр 108 тэрбум, Дундговь 138 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс авахаар болж байна. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр, Дундговь аймагт харьцангуй илүү дэмжлэг очиж байгаа гэсэн үг. Нийтдээ манай говийн бүсийн дөрвөн аймагт улсын төсвөөс 380 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг очиж байна. Гэтэл зөвхөн Дорноговь, Өмнөговь хоёр аймаг нийлээд улсын төсөвт бараг 1.6 их наяд төгрөг төвлөрүүлж байгаа шүү дээ.

-Улсын төсөвт хэдий хэмжээний төсөв төлөврүүлнэ, тэр чинээгээрээ хөрөнгө оруулалтыг орон нутагтаа тусгуулах шаардлагатай гэж хэлж байна уу?

-Тийм. Яагаад энэ асуудлыг яриад байна вэ гэхээр манай улс мэдээж нэгдмэл улс. Улсын төсөв ч нэгдмэл байх ёстой. Гэхдээ хэн сайн ажиллаж, хэн илүү орлого олж байна, тэр нь илүү сайхан амьдрах, илүү хүртээмжтэй дэмжлэг авах ёстой биз дээ. Гэтэл төсвийн хуваарилалт ийм шударга бус болчихоод байна. Мэдээж орлого багатай, эдийн засгийн нөхцөл байдал хүнд аймгууд бий. Тэднийг дэмжих шаардлага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ "Үнээ саалаа гэхэд тугалд нь сүү үлдээж байгаач" гэдэг зарчим л яриад байгаа юм. Миний хувьд энэ удаагийн улсын төсөвт анхаарах ёстой гол асуудлууд ийм байна. Харин төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын тухайд өмнөх онд эхэлсэн ажлуудын ихэнх нь үргэлжилж байгаа. Манай говийн бүсийн дөрвөн аймгийн сургуулиуд, нийгмийн болон эрүүл мэндийн салбарын барилга байгууламжууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байна. Мөн зарим сумдад уурын зуух, дулааны станц барих зэрэг ажлууд бий. Гэхдээ ерөнхийдөө үргэлжилж байгаа төслүүд зонхилж байна.

-Ирэх оны төсвийн онцлог таныхаар юу байна вэ?

-Энэ жилийн төсвийн онцлогийг хэлэх юм бол манай говийн бүсийн долоон гишүүн дэд бүтцийн асуудлыг түлхүү ярьж байгаа. 2024, 2025, 2026 он болон одоо батлагдаж байгаа 2027 оны төсөвт бид говийн бүсийн зам харгуйг барих, засварлах асуудлыг голлон тусгуулсан. Тухайлбал, Мандалговь, Даланзадгад, Улаанбаатар чиглэлийн зам бий. Энэ замыг “Энержи ресурс” компанийн мидлингийг их хэмжээгээр тээвэрлэснээс эвдэрч сүйдсэн. Энэ утгаараа дээрх замуудыг засварлах төслүүдийг төсөвт оруулсан. Шинээр Арвайхээр-Говьсүмбэр чиглэлийн замын ажлыг үргэлжлүүлэхээр тусгасан байгаа. Шинээр хэрэгжих гол төслүүд нь дандаа дэд бүтцийн чиглэлийнх. Бусад хөрөнгө оруулалт нь өмнөх онд батлагдсан, үргэлжлэн хэрэгжиж байгаа нийгмийн суурь салбаруудын асуудлыг шийдвэрлэх төслүүд юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 1 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 11 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 14 цаг 25 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 14 цаг 32 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 14 цаг 36 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 15 цаг 21 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 15 цаг 34 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 21 цаг 51 мин Мэдээж “Ар нь түүз!” 22 цаг 2 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 22 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 22 цаг 27 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 22 цаг 31 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 22 цаг 36 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 22 цаг 41 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 22 цаг 46 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top