x

Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ

Испанийн нийслэл Мадрид хотод зохион байгуулсан “International Ice Festival-5th Edition” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцон тэргүүн байр эзэлжээ.

Уран бүтээлч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ өрсөлдөж, өөрсдийн авьяас чадвар, ур ухаан, уран сэтгэмжийг дэлхийн тавцанд сорин ийнхүү алтан медалийн эзэд болсон байна. Мөсөн урлаг нь богино хугацаанд асар их ур чадвар, нарийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ шаарддаг онцгой төрөл билээ. Монгол уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж, Монголын урлагийн нэгэн өнгө төрхийг дэлхийд таниуллаа.

Тав дахь удаагийн тэмцээнд 14 орны 22 уран бүтээлч, нийт 10 баг оролцсон бөгөөд Монгол Улсаас Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар оролцсон байна. Мөсөн сийлбэрчид далайн амьтад, усан доорх ертөнц, домгийн амьтдыг дүрслэх сэдвийн хүрээнд бүтээлээ урлажээ. Баг бүрд 5х5 метр талбай, тус бүр нь 125 кг жинтэй 25 мөсөн блок олгосон бөгөөд уран бүтээлчид долоон өдрийн турш хөрөө, цүүц зэрэг багаж ашиглан бүтээлээ туурвижээ.

Монголчууд Испанид болсон тэмцээнд хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ юм. Хоёр жилийн өмнө болсон гурав дахь удаагийн тэмцээнд манай сийлбэрчид “Алиса: гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр эзлэхийн зэрэгцээ үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн байна. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ 2 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо 8 мин Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ 13 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна 32 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ 38 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 6 цаг 31 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа 6 цаг 35 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 7 цаг 30 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 7 цаг 35 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 39 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 7 цаг 45 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 7 цаг 48 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 8 цаг 5 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 8 цаг 13 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 8 цаг 16 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 8 цаг 23 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 8 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр... Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодло...
Top