x

З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганаар Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийг хэлэлцээд баталлаа. Хуулийн хугацаандаа төсөв ийнхүү батлагдаж байна. Энэ утгаараа ирэх оны төсвийн гол ач холбогдол чиглэлийг та товчхон танилцуулахгүй юу?

-УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн баталлаа. Улсын төсөв гэдэг та бидний амьдрал ахуй, нийгмийн асуудал, цалин хөлс, ашиг орлоготой салшгүй холбоотой.

Ирэх оны төсөв бол иргэдийн бодит орлогыг хамгаална, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна. Хувийн хэвшлийн татвар, санхүүжилтийн ачаа дарамтыг бууруулна. Эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхнө. Орон нутагт илүү эрх мэдэл, төсвийн боломж олгоно. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2027 оныг төсвийг өргөн барихдаа иргэдийнхээ орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлттийг иргэддээ бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн төсвийг өргөн барьсныг УИХ-аар баталлаа. 2027 оны төсөв бүхэлдээ тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, татварын реформоор дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэлээ. Засгийн газар 2026 онд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинг 15-50 хувиар нэмэгдүүлсэн бол ирэх онд төрийн үйлчилгээ, төрийн захиргааны алба хаагчдын цалинг 10-20 хувиар нэмэгдүүлнэ. Ирэх онд иргэн таны цалин, ахмад настан таны тэтгэврийн шинэчлэл, өөрчлөлт үргэлжилнэ.

-Ирэх оны төсвийг харж байхад болвсролын салбарт илүү өндөр хөрөнгө оруулалт хийгдэхээр байсан...?

-Хүүхдийн боловсрол, сурах орчин нөхцөл мөн л чухал асуудал. Боловсролын салбарт өмнөх онуудаас хамгийн өндөр буюу 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэхээр болсон. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүний дотор 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төсөл шинээр эхэлнэ. Ингэснээр сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүд гэртээ ойр, илүү сайн орчинд сурч боловсрох боломжийг нэмэгдүүлнэ. Мөн бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулийн дөрвөн дотуур байр барина. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ингэснээр хүүхдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахаас гадна зургаа болон долоодугаар ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулна.

-Цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нэмэгдлүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэдийн орлогыг хамгаалах бодлогын хүрээнд 2026 оны төсвийн тодотголоор ахмадуудын тэтгэврийг энэ сарын 1-нээс эхлэн 100-300 мянгаар нэмэгдүүлсэн. Мөн суурь тэтгэвэр олгож эхэлсэн бол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийг дахин 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Энэ сарын 1-нээс эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувиар нэмж, боловсролын салбарынхантай адил түвшинд хүргэсэн. Мөн төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төрийн нийт албан хаагчдын цалин 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүн дээр төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар төсөвт тусгасныг УИХ баталлаа. Нөгөөтэйгүүр нийгмийн халамжийг дэмжлэг шаардлагатай иргэддээ чиглүүлнэ. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт, ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж мөн 600 мянган төгрөгт хүргэнэ. Асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 мянган төгрөгт, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг мөн 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 524 мянган төгрөгт хүргэнэ.

-Эрүүл мэндийн салбарын хувьд ямар хэмжээний хөрөнгө оруулалт тусгагдсан бэ. Хийгдэх томоохон төсөл, хөтөлбөр юу байгаа вэ?

-Зүрх судасны үндэсний төв, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ. Эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжөөр хангаж, иргэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Түүнчлэн ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлнө.

-Орон нутагт илүү эрх мэдэл, төсвийн боломж олгоно гэж ярьсан. Энэ утгаараа ирэх оны төсөвт орон нутагт ямар боломжийг нээж өгч байна вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг иргэдийн саналд үндэслэн зарцуулна. Үлдсэн 50 хувийг тухайн орон нутаг өөрийн хамгийн чухал хэрэгцээнд зориулна. Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, бохирдлыг бууруулах ажилд зарцуулах боломж бүрдүүлнэ. Мөн цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, усны нөөцөө хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах ажлыг бодит санхүүжилттэй холбоно.

-Оюу толгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар нийгэмд янз бүрийн байр суурь илэрхийлэгдэж байна. Зарим улстөрчдийн зүгээс ч үүнийг бодитой бус гэдгийг хэлж байгаа. Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар та ногдол ашигтай холбоотой Рио тинто компанийн захирлаас ирсэн захидлыг уншиж танилцуулсан. Энэ талаар та ярихгүй юу?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Оюу толгой болон “Рио Тинто” группээс Монголын Засгийн газарт албан ёсны захидал ирүүлсэн. Тэрхүү захидлыг би Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд уншиж танилцуулсан. Тус захидалд Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд Оюу толгой ХХК-ийн 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд нь дүйцүүлэн ногдол ашиг хуваарилах асуудлаар санал солилцсон талаар дурдсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2027 онд Оюу толгой ХХК-иас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан тус компани төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Хамгийн гол нь энэхүү гурван их наяд төгрөг нь Оюу толгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж, төлбөрөөс тусдаа ногдол ашгийн төлбөр болохыг албан бичигт тодорхой дурдсан. Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Оюу толгой ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, энэхүү боломжийг бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлсэн байсан. Захидалд Оюу толгой ХХК-ийн захирал Мөнхсүх, “Рио тинто” группийн Зэсийн группийн Монгол дахь захирал Дуламсүрэн нар гарын үсэг зурагдсан байсан. Нөгөөтэйгүүр Оюу толгойн ногдол ашгийн асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төрийн намууд, улстөрчдийн зүгээс “Амаар тохиролцсон болохоос албан ёсны бичиг баримт байхгүй” гэсэн шүүмжлэл гаргаж, мөн ногдол ашгийн асуудлыг Оюу толгойн гэрээний өөрчлөлт, хэлэлцээртэй холбон тайлбарлаж байсан улс төрийн маргаанд талуудын албан ёсны захидал тодорхой хариулт болж байна.

-Өөрөөр хэлбэл, 2027 онд Оюу толгой ХХК-аас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх асуудлаар “Рио тинто” болон Оюу толгой ХХК албан ёсны байр сууриа илэрхийлсэн гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол албан ёсны байр суурь. Өөрөөр хэлбэл, гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх асуудлаар “Рио тинто” болон Оюу толгой ХХК албан ёсны байр сууриа илэрхийлж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаагаа баталгаажуулсан нь энэ юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна 10 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ 16 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 6 цаг 9 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа 6 цаг 13 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 7 цаг 8 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 7 цаг 13 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 17 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 7 цаг 23 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 7 цаг 26 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 7 цаг 43 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 7 цаг 51 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 7 цаг 54 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 8 цаг 1 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 8 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр... Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодло...
Top