x

Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ

Тайванийн Гадаад хэргийн сайд Линь Чиа-лун АНУ-ын Техас муж улсад айлчилж байгаа тухай тус яамнаас мягмар гаригт мэдэгджээ. Тэрбээр сүүлийн хоёр сарын хугацаанд тус улсад хоёр дахь удаагаа айлчилж бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад улсыг зорихын өмнө болж байна.

Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үздэг Тайванийн хувьд АНУ нь албан ёсны дипломат харилцаагүй хэдий ч олон улсын хамгийн чухал түнш бөгөөд зэвсэг нийлүүлэгч орон юм. Харин Бээжингийн зүгээс зэвсэг нийлүүлэхээ зогсоож, аливаа албан ёсны харилцаа холбоогоо таслахыг Вашингтоноос удаа дараа шаардсаар ирсэн билээ.

Линь сайд одоо Техаст байгаа гэдгийг Гадаад хэргийн яамны төлөөлөгч Сяо Куан-вэй Тайбэй хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ баталсан боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Мягмар гаргийн өглөө Линь сайд Х нийгмийн сүлжээний хуудсандаа Техас муж улсаас Конгресст сонгогдсон Сильвия Гарсиатай уулзаж буй зургаа нийтэлжээ. "Намайг халуун дотноор хүлээн авч, мөн Тайванийг тууштай дэмжиж буйд талархаж байна. Тайвань-АНУ-ын хамтын ажиллагаа улам гүнзгийр, таныг удахгүй Тайваньд угтан авна гэдэгт найдаж байна!" гэж тэрбээр бичсэн байна.

Линь сайд мөн өнгөрсөн сард АНУ-д айлчлах үеэрээ Аризона муж улсын Финикс хотод Тайванийн албан бус консулын газрын нээлтэд оролцжээ.

Тайванийн өндөр албан тушаалтнууд АНУ-д үе үе айлчилдаг хэдий ч Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Тайванийн Ерөнхийлөгч Лай Чиндэ хараахан айлчлаагүй байна.

Д.Трамп энэ долоо хоногт Хятадын Шэньжэн хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй энэ онд гурав дахь удаагаа уулзахаар төлөвлөж байна. Тайвань мөн тус байгууллагын гишүүн орон юм.

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 мин Мэдээж “Ар нь түүз!” 21 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 38 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 46 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 49 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 54 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 59 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 5 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 3 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 7 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 19 цаг 52 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 6 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 20 цаг 18 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Top