УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Санал хураалтад 18 гишүүн оролцсоноос 14 нь Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн байна.
Ерөнхийлөгчийг шинээр сонгогдож, тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг мөн хэлэлцэн дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.



