x

Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1.4 сая тонн ургац хураан авсан бөгөөд 574.7 мянган тонн үр тариа, үүнээс 519.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 394.3 мянган тонн тэжээлийн ургамал, 57.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

Засгийн газрын ээлжит хуралдааны /2026.11.18/ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Энэ жил байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрдэж, тариаланчид агротехнологийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай хэрэгжүүлсний үр дүнд өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хураан авлаа” хэмээн мэдээлэв.

Засгийн газраас “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тариалан эрхлэгчдэд хүүгийн дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 910 иргэн, аж ахуйн нэгжид нийт 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллын арга хэмжээг технологийн хугацаанд хэрэгжүүлэх, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах санхүүгийн боломжийг бүрдүүлжээ. Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 1,245 иргэн, аж ахуйн нэгжид дизель түлшийг литр тутмыг нь 3,400 төгрөгөөр нийлүүлжээ.

Ирэх оны тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангаж, шатахуун, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна. Цаашид тариалангийн үйлдвэрлэлд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн, үйлдвэрлэлийн орц, хэрэглээг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 11 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 18 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 29 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 39 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 14 цаг 6 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 14 цаг 24 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 14 цаг 53 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 15 цаг 0 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 15 цаг 4 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 15 цаг 49 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 16 цаг 2 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 22 цаг 19 мин Мэдээж “Ар нь түүз!” 22 цаг 30 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 22 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 22 цаг 55 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 22 цаг 59 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 23 цаг 4 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 23 цаг 9 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 23 цаг 14 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top