x

Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ

Гол мөрөн, нуурын мөсний үзэгдэл, зузааны арав хоногийн тойм мэдээллийг хүргэж байна. 2026 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар гол мөрний зузаан нэмэгджээ.

Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг, Бүгсий голуудад мөсөн зах, өтгөн зайр, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Харин Хөвсгөл нуур Ханх сум Хатгал тосгон орчимд мөсөн зах ажиглагдаж байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Гичгэнэ, Хануй зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 10-25 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Суман, Чулуут, Хойттамир голуудад мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүл тогтсон бол Урдтамир голд мөсний үзэгдэл хараахан ажиглагдаж эхлээгүй байна. Тэрхийн цагаан нуур болон Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 25-30 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа /Дархан хот/, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 15-40 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Ерөө, Тэрэлж, Туул голын уртын дагууд мөсөн бүрхүүл, мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх мөсний үзэгдэл зонхилон ажиглагдсан байна.

Сэлэнгэ мөрөн нийт уртын дагууд мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх харин Орхон голын нийт уртын дагууд мөсөн бүрхүүл, мөсөн зах, өтгөн зайр гүйх мөсний үзэгдэл голлон ажиглагдсан байна.

Номхон далайн ай савын гол мөрөн, нуур

Хэнтий нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан сум/, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 15-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Балж, Хэрлэн /Багануур хот /, Халх /Сүмбэр сум/ орчимд мөсөн зах, өтгөн зайр гүйх мөсний үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Харин Дуут, Буйр, Хөх нууруудад 20-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Сагсай, Буянт, Бодонч, Турган, Харбут, Чигэртэй, Согоог зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 15-25 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Ховд, Булган, Чонохарайх , Төгрөг зэрэг голуудад мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдсан хэвээр байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Заг, Байдраг, Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Тээл, Түйн голуудад мөсөн зах голлон ажиглагдсан байна. Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 25 см нэмэгдэж, 65 см зузаан мөстэй болсон бол Тайган, Бөөнцагаан нууруудад 15-18 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байдалтай байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Намир, Хангилцаг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-20 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хархираа, Хариг, Түргэн, Тэс зэрэг голуудад мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Увс нуур Давст сум орчим мөсөн зах, мөсөн хөвлөг зэрэг үзэгдэл голлон ажиглагдсан хэвээр байна.

11 дүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн болон өтгөн зайр гүйх мөсний үзэгдэл ажиглагдсан хэвээр байсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 11 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 18 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 1 цаг 9 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 1 цаг 15 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 1 цаг 31 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 1 цаг 45 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 2 цаг 58 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top