x

Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг

Гэрэл зургийг ikon.mn

Би бээр, Х.Нямбаатарыг дэмждэг байлаа. Л.Оюун-Эрдэнийг дэмждэг байлаа. “Жэнко” Х.Баттулгыг дэмждэг байлаа. Тэднийг Монголынхоо төлөө зүтгэх хүмүүс гэж итгэж байлаа. Гэвч цаг хугацаа, үйл явдал бүхнийг өөрчилдөг ажээ.

Миний хувьд, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн өндөр албан тушаалтан байхад нь ая тал засдаггүй, харин ч эсрэгээрээ элдвээр бичдэг, гоочилдог байлаа. Ялангуяа 2012 оноос өмнө. Одоо тэр бээр яг л уншигч тан шиг, над шиг жирийн иргэн болсон тул “Том” байхад нь харамлаж байсан үгээ бичье гэж бодож байна.

Юутай ч тэр бээр өндөр албан тушаалтай зууралдаад байдаггүй нь надад эерэг сэтгэгдэл  төрүүлдэг байсан. Тэртээ 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН нэрнээс “Х” үсгийг нь авч хаясныхаа горыг амсаж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхэээс татгалзаад яваад өгч байсан.

“Намын нэрийг сольсноос болоод манай нам  энэ 2021 оны сонгуульд ялагддаг юм бол би бээр бүх алба ажлаа өгөөд явна аа” гэсэн үгэндээ хүрч байсныг санаж байна. Дараа нь 2017 онд Шадар сайдын өндөр албыг өгөөд л явж байсан. Тэгэхэд л би бээр түүнийг “овоо яс сайтай эр” юм аа гэж хүндэтгэх болсон билээ. Дараа нь Ерөнхий сайдын бүр өндөр албан тушаалыг, үнэнийг хэлэхэд жоохон жүжиг маягаар өгөөд бас л яваад өгч байсан.

Энэ удаа дөрөв дэхь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шударга ёсыг тогтоож, үнэн мөнийг тодруулахын төлөө өндөр албан тушаалаасаа огцрохоор гаргаж буй шийдвэрийг би зөв гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, санал хураалтад УИХ-ын 104 гишүүн оролцсоноос 96 нь дэмжиж, 92.3 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав.

 Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар 2026.11.14-нд хийсэн мэдэгдэлдээ У.Хүрэлсүхийг 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой–Гашуунсухайтын төмөр замын төслийг тендергүйгээр “Бодь Интернэшнл” ХХК-д олгосныхоо хариуд 25 сая ам.долларын хахууль авсан хэмээн буруутгасан. 

Үүний хариу болгож тэр бээр  дээрхи хурал дээр “Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай. Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна…

 …Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэсэн байдаг ч яс юман дээрээ хамгаалах юу ч байхгүй юм билээ.

...Хамгаалах юмгүй учраас Ерөнхийлөгч улс орныхоо нэр хүндийг бодоод ажлаа өгөөд, нэр төрөө сэргээлгэхээс өөр аргагүй байдалд оруулж байна” хэмээн мэдэгдлээ. 

 Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд тэр бээр бусад өндөр албан тушаалтнуудад манлайлал үзүүлж, улс төрийн соёлыг сэргээн тогтоож байна. Өмнө нь Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүнээс, Э.Бат-Үүл МоАН-ын даргын, Баабар МСДН-ын даргын, М.Энхсайхан, С.Баяр нар Элчин сайдын албан тушаалаас тус тус зориглон татгалзаж байсныг санаж байна. Өөр хүмүүс ч байж магадгүй.

Тэдний албан тушаалаас зууралддаггүй, иргэний болон хувь хүний эр зориг гарган өндөр албаа өгөөд явчихдаг энэ зан чанар нь тэднийг лидерийн өндөр түвшингээс буулгадаггүй бололтой. Сониноос, миний л ажигласнаар эдгээр лидерүүд хувь хүнийхээ нь жоохон звгүй зан араншинтай “капризный” нөхдүүд байх шиг санагддаг. Миний л бодол шүү. За тэр яахав.

Гол нь, жинхэнэ манлайлагч лидер бол гудамжинд “лааз өшиглөөд” явж байхдаа ч лидер л байдаг. Тийм биз? Тэд одоо ч лидерийн байр сууриа алдаагүй, тэднийг сонсдог дэмждэг масс нийгэмд бодитойгоор оршсоор байдаг нь үүний нотолгоо нь биз. Би бээр, эдгээр “лааз өшиглөгчид”-ийг ихэд хүндэтгэдэг нэгэн. Одоо тэдэн дээр иргэн, лидер У.Хүрэлсүх нэмэгдэж байна.

Тэр бээр бусдын л адил мах цусанд төрсөн хүн юм болохоор түүнд алдаа оноо, зөв буруу юм юм л байгаа байх. Би үүнийг мэдэхгүй. Янз бүрийн л юм сонсогддог. Үнэн худлыг бүү мэд. Одоо бүх зүйл хууль номоороо өрнөж түүний хар цагааныг ялгаад өгөх байх гэж сая сая Монголчуудынхаа нэгэн адил анхааралтай харж сууна.

 Түүний улс төрийн соёлыг сэргээн тогтоож байгаа энэхүү зоримог үйлдлийг түүний хамтран зүтгэгчид болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр, Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ зэрэг нөхөд нь уухайлан дэмжиж албан тушаалаасаа татгалзаж байгаа нь надад их сэтгээгдэл төрүүлж байна.  У.Хүрэлсүхийн багийнхан, түүнийг энэ эрсдэлтэй цагт ганцааранг нь хаясангүй.  

Овоо “яс сайтай” чанга эрчүүд бололтой. “Арслан мэт Хааныг барс мэт Түшмэд дагадаг” гэдэг ардын мэргэн үг, алт мэт сургааль буй. Болтугай.

Одоо хамгийн сонирхолтой асуудал босч ирж байна. Юу гэвэл, нөгөө талын нөхдүүд  Л.Оюун-Эрдэнэ, “Жэнко” Х.Баттулга болон түүний нөхдүүд ямар реакц үзүүлэх вэ гэдэг л их сонирхолтой байна. Х.Нямбаатар зориглон буцаж ирэх үү? Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж Ерөнхийлөгч асан, иргэн У.Хүрэлсүхийн манлайлал, жишгийг дагаж  чадах уу ?

Би бээр, энэхүү нийтлэлдээ нэр дурьдсан “Том”-чуудаас ганцхан Э.Бат-Үүлийг л биечлэн танина. Зарим нь намайг, ийм хүн энэ хорвоод байдаг эсэхийг ч мэдэхгүй байх. Одоо бол би бээр аль ч улс төрийн нам эвсэл, холбооны гишүүн биш. Чөлөөт иргэн. Энэ хоёр талын алийг нь ч дэмжихгүй, яагаад гэвэл яг цаана нь юу болоод байдгийг мэдэхгүй учраас. Тийм болохоор, энэ заваарсан, учир утга нь олдохгүй зунгааралдсан, орооцолдсон хэргийг нэг тийш нь болгохоор зориглон “Хууль шүүхийн байгууллагын хэрэгт холбогдсон бүх хүн шалгуулах хэрэгтэй” гэж уриалаад өөрөө түрүүлэн хуулийн байгууллагын хаалгыг татаж байгаад нь түүнд талархаж энэхүү нийтлэлээ “Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг”  хэмээн нэрлэлээ.

Тодын Отгонбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 15 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 32 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 43 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 52 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 58 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 5 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 1 цаг 11 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 16 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 18 цаг 5 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 22 цаг 42 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 22 цаг 55 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 23 цаг 8 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр 07 цаг 55 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио Өчигдөр 07 цаг 45 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top