x

Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктория Делмон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах стратегийн ач холбогдол бүхий “100 МВт чадалтай, 400 МВт.цагийн багтаамжтай цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем” байгуулах төслийн санхүүжилтийн боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Төслийг Улаанбаатар хотоос зүүн урагш 50 орчим км зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 10.2 га талбайд, улсын төсвийн бус эх үүсвэр буюу төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсын санхүүгийн бусад хэрэгслийг ашиглан хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2027 он бол нийслэлийн төсвийг бодитой төлөвлөж, тулгамдаж буй асуудлуудаа оновчтой шийдвэрлэх чухал жил. Тиймээс төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэд, бизнес эрхлэгчдийнхээ саналыг тусгаж, төсвийн бус санхүүжилтийн боломжуудыг түлхүү ашиглахыг зорьж байна. Агаарын бохирдлыг бууруулах, өвлийн улиралд эрчим хүчний оргил ачааллыг давах богино хугацааны шийдлүүдэд анхаарч байгаа. Харин урт хугацаандаа орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ. Мөн эрчим хүчний салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурын төслүүд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд хэрэгжүүлэх 100 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын төслийн санхүүжилт болон хэрэгжилтийг шуурхай шийдвэрлэхэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна” гэв.

Олон улсын санхүүгийн корпорацын зүгээс өмнө нь Улаанбаатар хоттой энэ төрлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн тул дахин хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Мөн энэхүү төсөл нь зөвхөн өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэхээс гадна цаашид эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Энэхүү төсөл нь цахилгааны хэрэглээ багатай үед эрчим хүч нөөцөлж, хэрэглээ огцом нэмэгддэг өдөр, оройн оргил ачааллын үед хуримтлуулсан эрчим хүчээ сүлжээнд буцаан нийлүүлэх ач холбогдолтой. Ингэснээр:

  • Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дэмжиж, нэмэлт эрчим хүч нийлүүлнэ.
  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцвэрийг хангаж, сүлжээний давтамжийг тогтворжуулна.
  • Эрчим хүчний чадлын нөөц бүрдүүлнэ.
  • Сэргээгдэх эрчим хүчний хэлбэлзлийг тэнцвэржүүлнэ.
  • Цахилгаан тасарсан үед нөөцөлсөн эрчим хүчээ ашиглан цахилгаан хангамжийг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 3 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 12 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 18 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 25 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 31 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 15 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 17 цаг 25 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 22 цаг 1 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 22 цаг 15 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 22 цаг 28 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр 07 цаг 55 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио Өчигдөр 07 цаг 45 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top