x

Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабалтай ярилцлаа.

-Монголбанкны мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ энэ удаа УИХ-ын зүгээс ажлын хэсэг байгуулж, нэлээд өргөн хүрээнд ажилласан гэж ойлгож байна. Ажлын хэсгийн дүгнэлт, цаашид тавих хяналт ямар байх вэ?

-Монголбанк өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мөнгөний бодлогоо оруулж ирсэн. Шинэ удирдлагууд ч ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр сүүлийн хоёр жил мөнгөний бодлого орж ирэхэд ийм байдлаар ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаагүй. Энэ удаа УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч ажиллалаа. Монголбанктайгаа хамтарч ажилласан. Нэлээдгүй мэдээллээр хангаж ажилласан. Ажлын хэсгийн зүгээс өндөр түвшний мэдээллээр хангагдаж, энэ төслийг боловсруулж оруулж ирсэн гэдгийг хэлье. Ер нь мөнгөний бодлого батлагдаад явсны дараа бид сураггүй алга болчихгүй. УИХ-ын гишүүд бид хагас жилийн болон гүйцэтгэлийн тайланг авч хэлэлцэх боломжтой. Тайлангууд ирнэ. Тэр дагуу мөнгөний бодлогын зүйл, заалт бүрийн хэрэгжилтийг, хагас болон бүтэн жилийн мэдээллийг авч танилцах боломж нээлттэй байгаа.Энэ агуулгаараа манай Эдийн засгийн байнгын хорооны гишүүд мөнгөний бодлогын зүйл, заалт бүрд анхаарч ажиллах боломжтой гэдгийг хэлье.

-Мөнгөний бодлоготой холбоотой хууль эрх зүйн шинэчлэлүүд хийгдэхээр байгаа. Энэ чиглэлд УИХ, Эдийн засгийн байнгын хороо хэрхэн ажиллах вэ?

-Монголбанкны оруулж ирсэн нэг заалт дээр энэ мөнгөний бодлогыг хууль эрх зүйн хүрээнд шинэчлэх олон хуулийн төсөл явж байгаа. Төв банкны тухай хууль хэлэлцэгдэж байна. О.Батнайрамдал гишүүний ярьсан төсвийн шинж чанартай арга хэмжээнүүдийг яг юу гэж ойлгох вэ гэдэг нь бас тодорхойгүй байгаа. Энэ асуудал Төв банкны тухай хуулиар орж ирнэ. Ц.Баатархүү гишүүний яриад байдаг төсөв өргөн барихаасаа өмнө мөнгөний бодлогыг шийдвэл яасан юм бэ гэсэн санал байна. Гэх мэтчилэн энэ бүх асуудал Төв банкны тухай хууль дээр орж ирэх ёстой. УИХ-ын гишүүн Р.Сэддорж санаачлаад үүн дээр ажиллаад явж байгаа. Энэ дээр бид бас хүч нэмээд ажиллах боломж байгаа.

Х.Булгантуяа гишүүн ч мөн гаргаж байна. Эдийн засгийн байнгын хороо Төв банктайгаа хамтарч ажиллаж, банкны салбарын эрх зүйн шинэчлэл дээр онцгой анхаарч ажилламаар байна гэсэн санал гаргасан. Мөнгөний бодлого батлагдсаны дараа манай байнгын хорооны гишүүд энэ чиглэлээр уулзалт зохион байгуулж, бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Актив удирдлагын тухай хууль гэх мэт маш олон хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай байна.

-Монголбанкны цаашид анхаарч ажиллах ёстой гол асуудлуудыг та юу гэж харж байна вэ. Мэдээж энэ цаг үед инфляцийг тогтвортой байлгах асуудал чухал байна шүү дээ...?

-Монголбанкны анхаарч ажиллах ёстой хоёр, гурван гол зүйл байна гэдгийг онцолж хэлье.Нэгдүгээрт, инфляци дээр онцгой анхаарах үүрэг бол Монголбанкны үүрэг. Инфляци 13.4 хувьтай боллоо гээд өнөөдөр инфляцийг тайлбарлаад сууж байгаа үүрэг бол Монголбанкны үүрэг биш. Монголбанкны үндсэн үүрэг бол инфляцийг бага, зорилтот түвшинд байлгах. Үүний төлөө мөнгөний бодлого ажиллах ёстой.Мөнгөний бодлого эдийн засагт бага нөлөө үзүүлж байна гээд байгаа. Үгүй. Мөнгөний бодлого бол эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг бодлого гэдгийг энд бас хэлье. Энэ дээрээ онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, орон сууцжуулалтын санхүүжилтийн төрөлжсөн банкны асуудал яригдаж байгаа. Ипотекийн асуудал өнөөдөр Монголбанкин дээр явж байгаа. Үүнийг Засгийн газар руу шилжүүлэх бодлогын асуудал, бэлтгэл ажлыг хангахаар оруулж ирсэн. Энэ дээрээ Монголбанк тодорхой ахиц гаргамаар байна.Орон сууцжуулалтын санхүүжилтийн төрөлжсөн банкийг байгуулах юм уу, үгүй юм уу. Хэрэв байгууллаа гэхэд энэ орон сууцжуулалтын санхүүжилтийн банк бонд гаргаж таарна, үнэт цаас гаргаж таарна. Энэ үнэт цаасаараа одоо Монголбанкин дээр хуримтлагдсан МИК-ийн ипотекээр баталгаажсан үнэт цаасыг худалдаж авах асуудал гарна.Хэдийг нь худалдаж авах юм. Босгосон бондынхоо хэдэн хувийг Монголбанкин дээр байгаа МИК-ийн босгосон, ипотекээр баталгаажсан үнэт цааснаас худалдаж авах юм бэ гэх мэтчилэн энэ асуудлуудаа тодорхой болгож оруулж ирэх ёстой.

-ТӨК-иудын мөнгөн хөрөнгийг төрийн санд төвлөрүүлэх асуудал яригдлаа. Энэ зарчмын хувьд хэр зөв шийдэл вэ?

-Ер нь энэ дээр хэлэхэд, Монгол Улсын Сангийн яаманд байдаг Төрийн сан гэдэг бол төсвийг хэрэгжүүлэх касс биш. Монгол Улсын төр гэж байгаа бол төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудыг санхүүгийн нэгдсэн журмаар хэрэгжүүлдэг төрийн санхүүгийн систем тусдаа байх ёстой. Дараа нь тэр төсвийг санхүүжүүлдэг төрийн сангийн гүйлгээ нь тусдаа байх ёстой.Энэ агуулгаараа сая орж ирж буй ийм заалт байгаа. Тэгэхээр төрийн санхүү гэж үзэж байгаа бол төр санхүүгээ өөртөө байлгадаг, Сангийн яам дээрээ, Монголбанкин дахь Төрийн сангийн дансандаа авч явдаг байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Арилжааны банкууд дээр чөлөөт үлдэгдэл нь байхаар тухайн арилжааны банкны хэрэгсэл болоод зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг үүсгэх гэх мэтчилэн бодлогын нөлөөлөлд ороод байгаа учраас Монголбанкин дахь Төрийн сангийн дансанд ер нь ТӨК-иудын дансыг байлгах нь зүйтэй гэсэн ийм агуулгаар ажлын хэсэг дээр найруулга нь орж ирж, сая байнгын хороон дээр дэмжигдлээ.

-Тэгвэл энэ асуудал Компанийн тухай хууль, Үндсэн хууль болон бусад холбогдох хуультай зөрчилдөх асуудал бий юу. Одоо байгаа төрийн сангийн тухай хуулиар Сангийн яаманд энэ эрх мэдэл хэвээрээ байгаа. Үүнийг хэрхэн ойлгох вэ?

-Энэ бол бид хуульд өөрчлөлт оруулсан зүйл биш, тогтоол. Тэгэхээр хуулиас дээгүүр үйлчлэх зүйл байхгүй. Одоо байгаа хуулийн зохицуулалтыг ийм хэлбэрээр тодорхойлж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн ийм л заалт гэж ойлгож болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 9 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 15 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 17 цаг 3 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 21 цаг 40 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 21 цаг 53 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 22 цаг 6 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр 07 цаг 55 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио Өчигдөр 07 цаг 45 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Уржигдар 17 цаг 19 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top