x

ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн /2026.11.19/ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцээд санал хураалтыг баасан гаригийн 10:00 цагт явуулахаар хойшлуулсан.

УИХ-ын дарга С.Бямбацогт уг саналыг чуулганд оруулахдаа Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн гэж УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц мэдээллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир санхүүгийн салбарт олон жил ажиллаж, шатлан дэвшсэн албан хаагчийг чөлөөлөх нь мэргэжлийн хүмүүсийн төрийн албанд ажиллах сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэв. Тэрбээр банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө 2016 онд 535 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 10.21 их наяд төгрөгт хүрснийг дурдаж, тус хорооны хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг хэлэлцэх шаардлагатай гэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа төрийн албан хаагчид улс төрийн болон удирдлагын шахалтаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргах нөхцөл үүсдэг асуудлыг хөндлөө. Тэрбээр ажлын байрны дарамт, хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод нэгдэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн дундаж хүү 45 хувь, гар утасны хэрэглүүрээр олгодог зээлийнх 60 хувь, арилжааны банкны зээлийнх 18 хувь байгааг дурдлаа. Тэрбээр иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, банк бус санхүү болон даатгалын салбарын хууль, зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай гэж мэдэгдэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 4 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 11 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 17 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 15 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 17 цаг 11 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 21 цаг 48 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 22 цаг 1 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 22 цаг 14 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр 07 цаг 55 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио Өчигдөр 07 цаг 45 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top