x

Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Ирэх онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцох бодолтой байгаагаа тус улсын Ерөнхий сайд асан Доминик де Вильпен зарлажээ.

Өдгөө 73 настай улстөрч Парис хот дахь Латин Америкийн ордонд баасан гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр энэ тухайгаа мэдэгдсэн байна. “Энэ бол хүнд хэцүү шийдвэр, дараагийн ерөнхийлөгчийн нуруун дээр ямар их хариуцлага, хүнд ачаа ирэхийг ухамсарлан ойлгож байна” гэж тэрбээр хэлжээ.  

“Хүмүүнлэг Франц” /La France humaniste/ хөдөлгөөнийг үндэслэгч де Вильпен цааш нь хэлэхдээ, улс оронд хямрал дэгдсэний хариуцлагыг “Үндэсний нэгдэл”, “Нугаршгүй Франц” намууд болон Ерөнхийлөгч Э.Макроны талынхан хүлээх ёстой гэлээ.

Тэрбээр 200 гаруй зүйл заалт бүхий сонгуулийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Тодруулбал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт буюу давуу эрхийг цуцлах, нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх, бүх нийтийн санал асуулгыг байнга зохион байгуулах, 16 наснаас эхлэн сонгох эрхийг олгох, төсвийн алдагдлыг 3 хувиас доош түвшинд барих зэрэг саналуудыг дэвшүүлжээ. Гадаад бодлогын тухайд Франц, Герман, Итали, Испани, Польшийг оролцуулан Европын Аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Нэр дэвшигчээр бүртгүүлэхийн тулд де Вильпен төрийн болон орон нутгийн удирдах албан тушаалд сонгогдсон 500 хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой. Түүний сонгуулийн багаас мэдэгдсэнээр, одоогийн байдлаар 300 гаруй хүн дэмжихээ илэрхийлээд байна.

Санал асуулгын дүнг үзвэл, де Вильпений нэр хүндийн чансаа 1-3 хувьд хэлбэлзэж байгаа юм. Харин “Үндэсний нэгдэл” намын нэр дэвшигч Марин Ле Пен 32-36 хувийн, “Нугаршгүй Франц” намын Жан Люк Меланшон 17-19.5 хувийн саналтайгаар тэргүүлж байна.

Сануулан дурдахад, Доминик де Вильпен бол Ерөнхийлөгч асан Жак Ширакийн үед Гадаад харилцааны сайд, Дотоод хэргийн сайд, Ерөнхий сайдаар /2005-2007/ ажиллаж байсан улстөрч юм. Тэрбээр 2003 онд НҮБ-ын Аюулгүй зөвлөлд үг хэлэхдээ, Ирак руу довтолсныг буруушааж байснаараа олны анхаарлыг татжээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт 2027 оны дөрөвдүгээр сарын 18-нд, хоёр дахь шатны санал хураалт 2027 оны тавдугаар сарын 2-нд болно. 

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 12 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 25 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 32 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 37 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 1 цаг 23 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 1 цаг 29 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 1 цаг 45 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 1 цаг 59 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 3 цаг 12 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top