x

Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа

Бараг 10 жилийн турш хэлэлцээ хийсний эцэст Европын Холбоо ба Индонез улс Чөлөөт худалдааны тухай иж бүрэн хэлэлцээр болон Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай гэрээ байгууллаа.

Баасан гаригт Брюссель хотод болсон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Индонезийн Эдийн засгийн сайд  Аирлангга Хартарто оролцжээ.

Европын Холбооны таамаг үнэлгээгээр, дээрх хэлэлцээрүүдийг байгуулснаар Зүүн-Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонезид нийлүүлж буй барааны хэмжээ 15 жилийн хугацаанд 40 орчим хувиар өснө.

Фон дер Ляйен Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто-д талархал илэрхийлээд “бид хамтдаа 730 сая хүнтэй зах зээлийг бүрдүүлж байна” гэлээ. Түүний хэлснээр, Индонезийн төрийн тэргүүн 12 дугаар сарын 11-нд Брюссельд айлчлах ажээ.  

АНУ ба Хятадын зүгээс өрсөлдөөн нэмэгдэж буй энэ үед худалдааг төрөлжүүлэхэд чиглэсэн Европын Холбооны хүчин чармайлтын хүрээнд хоёр талын хооронд явагдсан хэлэлцээ 2025 онд дууссан юм.

Хоёр хэлэлцээрийн хүрээнд бараг бүх гаалийн татварыг буюу бараа бүтээгдэхүүний 98.5 хувьд ногдуулж байсан татварыг цуцална. Европын комиссын даргын хэлснээр, гэрээ байгуулсны дүнд Европын “ногоон технологи” ба гангийн үйлдвэрлэлд шаардлагатай чухал түүхий эдүүдийг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн Европын компаниуд ба фермерүүд өсөн тэлж буй Индонезийн зах зээлд нэвтрэх шинэ боломжууд нээгдэж байна.

Deutsche Welle 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 7 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 31 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 51 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 56 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 1 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 7 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 27 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 14 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 5 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 18 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 25 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 31 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 17 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 23 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 38 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 53 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top