x

Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав

Төрд үүрлэсэн, бүр урт удаан хугацаанд зохион байгуулалтад орж “мафижсан” гэж хэлж болохуйц хэсэг бүлэг хүмүүс албан ажлаа гүйцэтгэх явцдаа хууль бус үйлдлээр өөрсдөдөө их хэмжээний ашиг олсон тухай мэдээллүүд анхаарал татах боллоо. Тэд өнгөн талдаа төрийн албан хаагч боловч үйлдлүүд нь тэднийг  “гэмт хэргийн бүлэглэлүүд” гэж нэрлэхэд хэтэрхий зөөлдөхөөр жигшмээр үйлдлүүдийг хийсэн байх юм.

Харамсалтай нь тэднийг төсвийн орлогоор цалинжуулж, татвар төлөгч иргэд бид тэжээдэг гэж бодохоор бухимдахгүй байх аргагүй. Харин энэ удаагийн хэрэг арай өөр бөгөөд бүр ч ноцтой. Учир нь төрийн албан хаагчид рецедивүүдтэй хамтраад ч гэх үү, тэдний барьцаанд орж ажилласан байгаа юм. 

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллаж илрүүлсэн  100 орчим тэрбум төгрөгийн хохиролтой, нийгмийн даатгалын хуурамч бичилттэй холбоотой хэрэг бөгөөд үүнд нийт гурван бүлгийн 50 орчим этгээдийг илрүүлж саатууллаа гэсэн агуулгатай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн. Энэ бол өнгөрсөн амралтын өдрүүдэд хальт мөлтхөн дуулдаж олон нийтийг бухимдуулаад авсан “даруухан” мэдээний зөвхөн  “триллер” нь байж гэмээр.  

Юуны өмнө уг хэргийг урьд өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан этгээдүүд нь нийт 20 гаруй иргэнийг татан оролцуулж, мөн нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож энэ хэргээ үйлдсэн байгаа юм. Тэгэхээр “гэмт бүлэглэл” гэж нэрлэж болох байх. 

Тэд нийгмийн эмзэг давхаргын иргэдийг айлган сүрдүүлэх замаар эрхшээлдээ оруулж, нийслэлийн дөрвөн дүүрэгт тархан байршсан 15 объектод хууль бусаар хорьж байсан нь бүр ч ноцтой. Үүгээрээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангид заасан хууль бусаар хүн хорьсон, хүнийг хүчээр алга болгосон зэрэг үйлдэл нь заналхийлсэн, мөнгө угаасан, залилсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг үйлдлүүдээс нь ч аймшигтай ноцтой хэрэгт төрийн албан хаагчид оролцсон болж таарч байна. Гэмт этгээдүүд нь хохирогчдыг түрээсийн байранд хууль бусаар хорьж, өдөр тутмын үйл хөдлөлд нь хяналт тавьж байжээ. 

Энэ явцад юу болдог байсан бол? Юуны өмнө тухайн иргэний эмзэг байдлыг нь далимдуулан хувийн мэдээллийг нь олзолж ашиглан, өөрсдийн хамаарал бүхий нэр бүхий 32 ААН-д хөдөлмөр эрхэлдэг мэт хуурамч мэдээллийг нийгмийн даатгалын ажилтнуудын оролцоотой боловсруулж, бүр тус байгууллагын нэгдсэн системд оруулж, баталгаажуулсан байгаа юм. Энэ аргаараа хохирогчдын нэр дээр зээл авах боломжтой болж, улмаар санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас олон удаагийн үйлдлээр, өндөр дүн бүхий зээл гаргуулан авч, зээл нь олгогдсон тохиолдолд “олзны хүн” буюу хохирогч олж ирэхээр нь 1-3 сая төгрөгөөр урамшуулдаг байжээ. 

Өөрөөр хэлбэл, монгол хүн монгол хүнээ тэдэнд ганцхан сая төгрөгөөр зардаг байсан гэсэн үг. Тэр ч байтугай зарим тохиолдолд архины хамааралтай иргэдийг архинаас гаргана гэж хууран гэмт үйлдэлдээ татан оролцуулж, өндөр дүнгээр хуурамч нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн шивэлт хийж, зээл гаргуулан авдаг байжээ. Тэднээс үг дуугүй гарын үсэг зураад л зээл авах, зээл чөлөөлүүлэх, зээлийн ангилал сайжруулах, дансыг нь ашиглахад л ашигладаг, дунджаар 80-100 сая төгрөгийн зээл гаргуулж хууль бус орлогоо хувьдаа болон бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулж мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байдаг. 

Хамгийн ноцтой нь энэ ажиллагаанд нь оролцохоос татгалзсан, мөнгөө нэхсэн, ямарваа маргаан үүсгэсэн бол рецедив этгээдүүдэд захиалга өгч өөрийнх нь төдийгүй гэр бүл, хайртай дотны хүмүүсийнх нь амь нас, эрүүл мэндийг барьцаалж, зэвсгийн чанартай зүйлээр айлган сүрдүүлэх, дарамталдаг, заналхийлдэг байсан аж. Тэр тусмаа гэмт бүлэглэлд “олзлогдсон” иргэдийн дийлэнх нь амьжиргааны түвшин доогуур, нийгмийн эмзэг бүлэгт ямар нэг байдлаар хамаардаг бүртгэлтэй хүмүүс байгаа юм.

Ийм гурван бүлэг одоогоор илэрч баригдаад хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гээд бодохоор тэдний цаана бидний мэдэхгүй хэчнээн бүлэглэл байгаа бол? Тэд төрийн аль түвшний албан хаагчидтай хэрхэн холбоо тогтоож, хэр удаан хугацаанд “дансны амь” үүргээр ашиглаж байгаа бол гэдгийг төсөөлөхөд ч аймшигтай.

Зөвхөн дээрх хэргийн, олон удаагийн ийм үйлдлийн улмаас одоогийн байдлаар арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудад нийт 100 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа гэнэ. Ийм аймшигтай гэмт хэргийн бүлэглэл төрийн албан хаагчдын оролцоотой ажиллаж байсан гэхээр дэндүү жигшүүртэй. Энэ хэрэг хууль хяналтын болон шүүхийн байгууллагаар хэрхэн шийдвэрлэгдсэн талаар эргэн мэдээлэх болно. 

У.Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах

  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах

iШинэ мэдээ
Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 51 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 51 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 52 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 54 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 56 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 2 цаг 12 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 2 цаг 14 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 2 цаг 15 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 2 цаг 22 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 2 цаг 24 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 52 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 52 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 2 цаг 52 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 2 цаг 54 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 4 цаг 27 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 4 цаг 27 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цаг 28 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 4 цаг 28 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 29 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 4 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top