x

Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав

Чехийн барууны популист гурван намын удирдагчид эрх барих эвсэл байгуулснаа даваа гарагт мэдэгджээ. Ийнхүү эвсэл байгуулсны гол зорилгыг "бие даасан үндэстнүүдийн бат холбоо” бүхий “шинэ Европ”-ыг бий болгох гэж тодорхойлсон байна.

Саяхан болсон парламентын сонгуульд ялсан ANO намын дарга, тэрбумтан Андрей Бабиш Чехийн Ерөнхий сайд болох төлөвтэй байна. А.Бабиш өмнө нь 2017-2021 онд Чехийн Засгийн газрыг удирдаж байсан бөгөөд энэ удаа 2026 оны улсын төсвийг батлуулахын тулд 12 дугаар сарын дунд үеэс өмнө шинэ засгийн газраа бүрдүүлэхээр зорьж буйгаа мэдэгджээ.

ANO намаас гадна энэхүү эвсэлд цагаачлалыг эсэргүүцдэг “Эрх чөлөө ба шууд ардчилал” (SPD) нам, “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” нам нэгдсэн байна. Сонгуулийн дүнгээр эдгээр гурван нам нийлээд парламентын доод танхимын 200 суудлын 108-ыг авчээ.

SPD нам Чехийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмждэг. Тус намын сонгуулийн өмнөх кампанит ажил цагаачлалын эсрэг байр сууринд тулгуурлаж байсан бол “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” нам нь дотоод шаталтын хөдөлгүүрийг шат дараатайгаар халах Европын Холбооны төлөвлөгөөг шүүмжилдэг.

“Европын Холбоо гишүүн орнуудын бүрэн эрхт байдлыг зөрчиж буй шийдвэрүүдийг тулган хэрэгжүүлэх эрхгүй” гэж гурван намын мэдэгдэлд онцолжээ.

Барууны популист ANO намын удирдагч Андрей Бабиш Прагаар дамжуулан Украинд зэвсэг нийлүүлэх хөтөлбөрийг зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Украинд үзүүлэх аливаа тусламжийг Чехийн төсвөөс бүрэн хасахаар төлөвлөж байгаа аж. “Эдгээр хөрөнгө мөнгө манай иргэдэд зориулагдах ёстой” гэж өдгөө 71 настай улстөрч онцолжээ.

Европын Холбооны талаар баримтлах бодлогын хувьд А.Бабиш зөрчилтэй байр суурьтай байгаа хэдий ч Чехийг ЕХ-ноос гаргахын тулд бүх нийтийн санал асуулга зохион байгуулах гэсэн SPD намын байр суурийг дэмжихгүй байна гэж AFP агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 2 цаг 26 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 2 цаг 28 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 2 цаг 29 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 2 цаг 31 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 2 цаг 34 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 2 цаг 36 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 2 цаг 43 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 2 цаг 44 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 2 цаг 45 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 4 цаг 14 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 4 цаг 40 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 4 цаг 41 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 4 цаг 42 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 4 цаг 43 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 4 цаг 45 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 4 цаг 48 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 4 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 4 цаг 50 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 4 цаг 51 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 4 цаг 52 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top