x

Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

ХБНГУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн зорилтыг дэмжихэд нийт 43.1 сая еврогийн санхүүжилт олгоно. 

Тодруулбал, уламжлалт хамтын ажиллагааны чиглэл болох биологийн олон янз байдал, байгаль хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгал, эрчим хүчний салбарыг хамруулж байгааг ЭЗХЯ мэдээлсэн юм.

ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Монгол талаас ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Герман талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неопиту тэргүүлэв. Хэлэлцээ нь Монгол Улс, ХБНГУ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнтэй холбоотой хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар талууд санал нэгдсэнээрээ онцлог байв.

Монгол талаас ЭЗХЯ, ГХЯ, ХЗДХЯ, Сангийн яам, Боловсролын яам, БОУАӨЯ-ны 17, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), СБЗБ (KfW), Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-ийн 14 төлөөлөл оролцлоо.

Германын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Засгийн газрын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөрт тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ. Цаашид Германы Засгийн газрын санхүүжилтийн шинэ арга хэрэгсэл, хөрөнгө оруулалтын механизмыг Монголд нэмэх, хоёр талын бизнес, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахаар тохиролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 11 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 14 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 16 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 18 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 20 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 22 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 25 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 41 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 43 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 50 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 50 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 16 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 17 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 18 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 23 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 24 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 25 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 26 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 28 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top