x

“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа

Америкийн “Amazon” компанийн хиймэл оюун ухаант туслах болох “Alexa” төхөөрөмжөөс 2025 онд хамгийн их асуусан асуулт нь “AI гэж юу гэсэн үг вэ?” байжээ. Энэхүү төхөөрөмж нь XXI зууны айл өрхүүдэд хөгжим тоглуулах, жорын цаг тохируулах, цаг агаарын урьдчилсан мэдээ авах зэрэгт байнга ашиглагдах болоод байгаа юм. 

Гэхдээ түүний чадвар үүнээс хавьгүй илүү бөгөөд “Alexa”-гийн хязгааргүй мэдлэгт найддаг байнгын хэрэглэгчид нь толгойдоо орж ирсэн бараг бүх бодлоо асууж тодруулдаг. “Amazon”-ы 2025 онд “Alexa”-гаас хамгийн их асуусан асуултууд”-ын тоймд дурдсанаар, Их Британийн хэрэглэгчид AI гэж юу гэсэн үг вэ гэдгийг олон удаа асуусан байна. Ерөнхий мэдлэгтэй холбоотой бусад онцлох асуултуудыг дурдвал, “өндгийг хэр удаан чанах вэ?”, “Дэлхийн диаметр хэд вэ?” зэрэг багтжээ.

Мөн баян чинээлэг, алдартай хүмүүсийн талаарх ерөнхий мэдээлэл, түүнчлэн тэдний хөрөнгө, биеийн өндөр, хамтрагчдын талаарх мэдээлэл нь “Alexa”-гийн хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг байна. Ерөнхийдөө Их Британийн хэрэглэгчдийн асуусан ихэнх асуултуудаас үзэхэд, тэдний анхаарлыг хамгийн ихээр татсан алдартнууд бол Криштиану Роналду, Тейлор Свифт, Илон Маск нар байжээ.

Гэхдээ биеийн өндрийн талаарх ихэнх асуулт нь Холливүүдийн од Том Крузтай холбоотой байсан бөгөөд түүний дараа Английн хөлбөмбөгчин асан Питер Крауч орсон байна. Харин И.Маск бол хамгийн олон хүн хөрөнгийг нь мэдэхийг хүссэн хүн болсон бөгөөд түүний дараа “YouTube” платформд зориулан бичлэг бүтээгч MrBeast /жинхэнэ нэр нь Жимми Дональдсон/ болон Т.Свифт нар бичигджээ. Мөн И.Маск алдартнуудын эхнэр/нөхрийн талаарх асуултуудад гуравдугаарт бичигдсэн байна. Харин Эд Ширан хэнтэй гэрлэсэн болохыг хэрэглэгчид хамгийн их сонирхсон бол түүний дараа дуучин Род Стюартын талаарх асуултууд жагсжээ.

Харин Т.Свифт бол “Alexa”-гаар уран бүтээл нь хамгийн их эгшиглэсэн уран бүтээлчээр тодорсон бол Бруно Марс, Рөүз нарын “APT” дуу нь хамгийн их тоглогдсон дуугаар шалгарсан байна. Түүнчлэн “Netflix”-ийн супер хит болсон хүүхэлдэйн кино болох “KPop Demon Hunters”-ийн гурван дуу хэрэглэгчдийн хамгийн их сонссон дуунуудын шилдэг 10-т багтжээ.

“Amazon” мөн бусад орнуудад “Alexa”-гаас хамгийн олон удаа асуусан асуултуудын жагсаалтыг гаргасан байна. Ингэхэд “APT” нь Австралид хамгийн их тоглогдсон хит дуу байсан бөгөөд шилдэг 10 дууны зургаа нь “KPop Demon Hunters”-ийн дуунууд байжээ. Мөн австраличууд дуучин Сабрина Карпентер хэр өндөр болохыг, “Stranger Things” цувралын од Финн Вулфхард хэнтэй гэрлэснийг хамгийн их сонирхож байсан /Вулфхард гэрлээгүй/ бол олны танил хүмүүсээс Т.Свифт, К.Роналду, MrBeast нарын талаар хамгийн их асуужээ.  

Ерөнхий мэдлэгийн тухайд гэвэл, австраличуудын хамгийн их асуусан асуулт нь “хэрхэн унтах вэ”, “Рубикийн шоог хэрхэн эвлүүлэх вэ” зэрэг байлаа. Харин Ирландад хамгийн их сонирхсон асуултууд нь “биткоины үнэ хэд байна?”, “Дональд Трамп хэдэн настай вэ?” зэрэг байсан гэнэ. Мөн Ирландын хэрэглэгчдийн хамгийн их сонирхсон алдартнууд бол К.Роналду, Т.Свифт, Лионел Месси нар байжээ.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 9 цаг 59 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 10 цаг 11 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 13 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 17 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 10 цаг 18 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 10 цаг 18 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 10 цаг 20 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 10 цаг 22 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 10 цаг 22 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 10 цаг 23 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 10 цаг 24 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 10 цаг 24 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 12 цаг 12 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 13 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 12 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 15 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 12 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 12 цаг 36 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 12 цаг 36 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 12 цаг 36 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top