x

“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Ундраа” хүүхдийн зуслангийн газар нь төрийн байгууллагын эзэмшил, өмчлөлд биш иргэний нэр дээр байгаа нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй талаарх гомдлыг хянан шалгаж, шийдвэрлэв.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн “Ундраа” хүүхдийн зусланг уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулан хувьчлах шийдвэр гарч, улмаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г иргэн Ц.Ган-Очтой байгуулсан байна. Иргэн Ц.Ган-Оч нь тухайн үед “Ундраа” хүүхдийн зуслангийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд зааснаар зуслангийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах, хүрсэн үр дүнг бууруулахгүй сайжруулах нөхцөлтэйгөөр ажиллах үүрэг хүлээсэн байв. Дээрх гэрээ хэрэгжиж эхэлснээс 3 хоногийн дараа буюу 2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Ган-Оч нь “Ундраа” хүүхдийн зусланг 100,000,000 төгрөгөөр тооцон өмчлөгчийн эрхийн 11/2007 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн З.Баясгалан-Төгөлдөрт худалдсан байна.

Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар нь зохих хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас иргэн Ц.Ган-Оч нь гэрээг ноцтой зөрчиж, “Ундраа” хүүхдийн зусланг ашиг олох замаар бусдад худалдан борлуулсан, 2007 оноос хойш зориулалтын дагуу ажиллуулаагүй байна. Тухайн асуудлаар Үндэсний Аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлт гаргасан боловч холбогдох төрийн байгууллагууд гэрээг цуцлах, хүчингүй болгох талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Мөн иргэн З.Баясгалан-Төгөлдөр нь хүүхдийн зуслангийн газрыг иргэний зуслангийн зориулалтаар ашиглаж хувийн барилга байгууламж барьсан, нэгж талбарын орц, гарцыг хаасан байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байх тул Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр тогтоол, 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох шаардлагатай байна.

“Ундраа” хүүхдийн зуслангийн газрыг төр өөрийн эзэмшилд буцаан авч, цаашид хүүхдийн зуслангийн зориулалтаар ажиллуулах боломжтой эсэхийг хянан шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан бичиг хүргүүллээ. Үүнтэй уялдуулан 2003 оноос хойш хувьчлагдсан “Өлзийт”, “Соёл” зэрэг хүүхдийн зуслангийн шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцээгүй байж болзошгүй асуудлыг хамтарсан Ажлын хэсэг томилон ажиллуулах талаар судалж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 5 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 9 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 20 мин Ормузын хавх 35 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 45 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 5 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 2 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 10 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 26 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 37 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 47 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 56 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 10 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 15 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 22 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 35 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 26 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 32 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 45 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top