x

1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьцаалъя

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаас 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсныг өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул нэгж хувьцаанд 65.550 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор болжээ. Үүнээс иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааны ноогдол ашигт 208.5 тэрбум төгрөг олгохоор болсон.

Гэхдээ энэ мөнгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгохоор болсон байна. Үүнтэй холбоотойгоор зарим иргэд, эрдэмтэн мэргэдийн зүгээс 1072 хувьцааны ноогдол ашгаар юу хийж болох талаар санаа оноогоо уралдуулж эхлээд байгаа. Тухайлбал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр шинээр барих ДЦС-д хөрөнгө оруулах санал гаргасан байна. Нэгдүгээрт, ноогдол ашигт хуваарилж байгаа 65550 төгрөг гэдэг иргэдийн амьжиргаа, амьдралын чанарт төдийлөн нөлөөлөхөөр хэмжээний мөнгө биш. Одоогийн ханшаар бол 2кг махны үнэ.

Хоёрдугаарт, монголчуудын хамгийн аминд тулсан асуудал эрчим хүч болохыг өнгөрсөн өвлийн тохиол, цахилгаан дулааны тасалдал, үргэлжилсэн хязгаарлалтууд бидэнд дахин сануулсан билээ. Харамсалтай нь эрчим хүчний шинэ эх үүсвэр барих мөнгө төсөвт суугаагүй, төсвийн тийм боломж ч байхгүй гэдгийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, гараа өргөсөн. Энэ тохиолдолд Н.Тэгшбаярын гаргасан санал зөв ч байх.

Гэсэнч сануулахад, бидэнд бас энэ зүгийн туршлага бий. Ковидын өмнөх жил буюу 2019 онд жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ноогдол ашгийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад татаж авсан. Өнөөдрийнхөөс бараг хоёр дахин их буюу 375 тэрбум төгрөг, иргэн бүрээс 130 мянган төгрөг. Гэсэн ч үүний үр дүн иргэдэд огт наалдаагүй. Тэр байтугай тавьсан замаар нь нэг ч тонн ачаа тээвэрлээгүй.

Одоо яригдаж байгаа 208 тэрбумыг цахилгаан станц руу хийлээ гээд иргэдэд хэзээ үр өгөөж нь ирэх, хэзээ цахилгаан станцтай болохыг бид таашгүй. Эрчим хүчний сайдын ярьснаар бол 2 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж байгаа. Үлдсэн 1,8 их наядыг нь хэзээ, хаанаас босгож ирэх вэ? 

Тийм болохоор хувьцааны ноогдол ашгаа эргэлтэнд оруулъя гэвэл одоо байгаа сангууддаа байршуулах нь зөв байх. Хамгийн наад зах нь Тэтгэврийн сан буюу Нийгмийн даатгалын сан байна. Манай дарга нарын ярьснаар бол сангийн хөрөнгийг арилжааны банкуудад хүүтэй байршуулдаг. ЭТТ-н хувьцааны ноогдол ашгийг ч гэсэн иргэдийн хувьцаа хэлбэрээр энэ санд байршуулбал нэгдүгээрт, иргэд жинхнээсээ хуримтлалтай болно. Хоёрдугаарт, сангийн хөрөнгө нэмэгдсэнээр тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой болно. Ингээд "нэг сумаар хоёр туулай буудах" боломжтой юм.

Яг үнэндээ өнөөдөр олгож байгаа хувьцааны ноогдол ашиг бол иргэдэд амьжиргаанд тийм ч нэмэртэй мөнгө биш. Тиймээс ирээдүйдээ хөрөнгө оруулах, хуримтлал үүсгэх боломжийг нь нээж өгөх ёстой.

ЭТТ компаниас мэдээлснээр 2020-2024 онуудад нийт 3.4 сая иргэнд 2.7 их наяд орчим төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараасан. Хэрэв энэ мөнгөөр хуримтлал үүсгэсэн бол хамгийн багадаа иргэн бүр дансандаа сая төгрөгийн хувьцаатай, бодит хуримтлалтай, тэр нь өсөн үржих боломжтой сууж байх байлаа.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MARA (197.211.52.72)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 11 цаг 23 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 11 цаг 27 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 11 цаг 29 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 11 цаг 33 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 11 цаг 33 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 11 цаг 40 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 11 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 11 цаг 50 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 14 цаг 17 мин Толь руу нулимахаа больцгооё...  14 цаг 32 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 14 цаг 48 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 15 цаг 12 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 13 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 15 цаг 18 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 17 цаг 4 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 17 цаг 7 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 17 цаг 11 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 17 цаг 13 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 17 цаг 22 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 19 цаг 38 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top