x

Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд нээлтээ хийлээ.

Тэмцээнийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр, парламент бол уг чанартаа мэтгэлцээний талбар. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилж, мэтгэлцэж, зөвшилцөж, гарцаагүй зөвийг томьёолж батлагдсан хууль тогтоомж амьдрах чадвар сайтай, үр дүнтэй байдаг гэдгийг онцолж, парламентын засаглалтай ардчилсан нийгэмд мэтгэлцэх соёл чухал байр суурь эзэлдэг. Улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоох үйл явц нь та бүхний өнөөдөр хийж байгаа шиг эрүүл мэтгэлцээн, оюун бодлын уралдаан дундаас л хамгийн зөв шийдэл болон гардаг учиртай. Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш, хамгаалахад оршдог, Үндсэн хуулийн амин сүнс юм гэв.

Мөн энэ үеэр "Чөлөөлье" санаачилгынхаа талаар танилцуулж, энэхүү санаачлага бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэйг онцоллоо. Түүнчлэн оролцогчдод хандан та бүхний гаргасан шийдэл, хэлсэн үг бүхэн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох шинэ санаа байх болтугай гээд амжилт хүсэв.

Үүний дараа Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн Ү.Амарбат танхимын зүгээс баримталж буй бодлого, зорилт, удирдлагын багийн талаар танилцуулав. Тус танхимын зөвлөх Б.Пүрэвсүрэн үе үеийн шилдэг мэтгэлцэгчдийн талаар дурсамж яриа өрнүүлэн, шүүгч, мэтгэлцэгчид тангараг өргөснөөр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Тус тэмцээнд 17 их, дээд сургуулийн 20 мэтгэлцээний клубийн нийт 48 шилдгийн шилдэг багууд "Чөлөөлье" уриан дор нэгдэж, парламентын мэтгэлцээнээр өөрсдийн мэдлэг чадвар, ур ухаан, авьяас билэг, судалгаа шинжилгээ, илтгэх ур чадвараараа өрсөлдөн аваргаа тодруулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 1 цаг 25 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 1 цаг 27 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 1 цаг 28 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 1 цаг 29 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 1 цаг 31 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 1 цаг 32 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 1 цаг 34 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 34 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 1 цаг 36 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 6 цаг 15 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 6 цаг 15 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 6 цаг 17 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 8 цаг 16 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 8 цаг 18 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 8 цаг 20 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 8 цаг 21 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 8 цаг 59 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 10 цаг 46 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 10 цаг 48 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 48 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өмнөд Солонгост төрөлт сүүлийн 15 жилийн хамгийн хурдацтай ө... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top