x

“Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзан, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэх төслийн талаар ярилцав.

Сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад энэ сарын 2-8-нд хийсэн албан айлчлалын үр дүнг танилцуулжээ. Энэ үеэр “Чингис хаан” нисэх буудлын дэд бүтэц, өргөтгөл, нисэх буудлын менежмент, аюулгүй ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон ажил хэрэгч уулзалт хийж, харилцан ойлголцолд хүрснээ тэмдэглэснийг ЗТЯ мэдээллээ.

Японы Засгийн газраас Монголд олгож буй иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих дээрх төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төслийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, талуудын уялдаа холбоог сайжруулах нь манай улсын аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын өсөлтийг дэмжих ач холбогдолтойг сайд онцолсон юм.

Элчин сайд Игавахара Масарү Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг Япон Улсын “Ханэда” олон улсын нисэх буудлын Токио дахь ачаа тээврийн терминал (TIAC)-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсонд талархал илэрхийлж, Монгол Улс “Чингис хаан” нисэх буудлын карго терминалыг амжилттай барина гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Мөн “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийг хоёр улсын Засгийн газрын тохиролцсон зээлийн хэмжээнд багтаан барих, төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх үүднээс барилгын төлөвлөлт, судалгааг эрчимжүүлэхэд Элчин сайд анхаарал хандуулахаа онцон тэмдэглэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 52 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 1 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 1 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 2 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 3 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 4 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 9 цаг 5 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 9 цаг 6 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 31 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 33 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 33 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 34 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 38 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 30 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 34 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 34 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 37 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 38 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top