x

Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ

Энэ оны есдүгээр сард Ерөнхий сайд Шарма Олиг огцроход хүргэсэн авлигын эсрэг жагсаал нь Балбын 42 тэрбум ам.долларын эдийн засагт 586 сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэж тус улсын Засгийн газраас баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. 

Эсэргүүцлийн жагсаал болон түүнээс үүдэлтэй үймээн самууны улмаас гурван сарын өмнө 77 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Жагсаалын үеэр Сингха Дурбарын цогцолбор, Ерөнхий сайдын өргөө, Дээд шүүх, парламентын ордон, улстөрчдийн хувийн орон сууц, зарим улстөрчийн ойр дотны хүмүүсийн эзэмшдэг бизнесийн цогцолбор зэрэг төрийн болон хувийн дэд бүтцийг шатааж сүйтгэжээ.

Ш.Олигийн халааг авсан Ерөнхий шүүгч асан, түр Ерөнхий сайд Сушила Каркигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хохирлыг үнэлэх албан ёсны хороо сэргээн босголтын зардал 252 сая ам.доллароос давна гэж тооцоолсон байна. Түр засгийн газар сэргээн босголтын ажилд зориулж нөөцийг дайчлах албан ёсны сан байгуулсан бөгөөд одоогоор олон нийт болон байгууллагуудаас 1 сая орчим ам.доллар цугларсан гэж эрх баригчид мэдэгджээ.

Засгийн газар сэргээн босголтод шаардлагатай хөрөнгө мөнгөний зөрүүг хэрхэн нөхөхөөр төлөвлөж байгаагаа дурдаагүй байна. Дэд бүтцийг сэргээн босгох асуудал хариуцсан Хот байгуулалтын яамны ахлах инженер Чакрабарти Кантагийн хэлснээр, Сингха Дурбар, ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүх болон гол яамдын сэргээн босголтын ажил хэдийн эхэлжээ.

Түүнчлэн тодорхой хэсэг нь эвдэрч сүйдсэн зарим барилгын засвар хэдийн дууссан бөгөөд бүрэн эвдэрч сүйдсэн бусад барилгын нарийвчилсан тайлан, зураг төсөл бэлэн болмогц сэргээн босгох ажил эхэлнэ” гэж Ч.Канта “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Түр засгийн газар 2026 оны гуравдугаар сарын 5-нд парламентын сонгууль явуулахаар товлоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 10 цаг 39 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 10 цаг 51 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 53 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 57 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 10 цаг 58 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 10 цаг 58 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 11 цаг 0 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 11 цаг 2 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 11 цаг 2 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 11 цаг 3 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 11 цаг 4 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 11 цаг 4 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 12 цаг 52 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 53 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 12 цаг 54 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 55 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 13 цаг 16 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 13 цаг 16 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 13 цаг 16 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top