x

Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашиглалтад орно

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг төслийн бизнес загварыг танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын талаар албаныхан дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод метро барих асуудал 1980 оны эхэн үеэс яригдаж байсан. 1983 онд хэд хэдэн газарт өрөмдлөг, геологийн шинжилгээ хийж байжээ. 2011 онд БНСУ-ын Сүсонг Инженеринг урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийг нарийвчилсан. 2023 онд Засгийн газраас Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог 2024-2028 онд багтаан барьж байгуулах тухай 411 дүгээр тогтоол гарсан.

“УБ метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd ба түншлэлтэй төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг хийсэн. “Улаанбаатар метро” төсөл нэг шугамтай байх бөгөөд 19.4 км урттай. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн бөгөөд урьдчилсан шалгаруулалтад санал өгсөн компаниудаас сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Ирэх оны зургаадугаар сар гэхэд метроны барилга угсралтын ажлыг хийж, 2030 онд хүлээлгэж өгнө. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг хотод метро ихэвчлэн 100 хувь газар доогуур явдаг. Тус төсөлд дотоодын ААН-үүд бүх төрлийн туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэнэ. Төслийн нийт төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Бид дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл эцсийн сонгон шалгаруулалтаа зарлана. Нэг цагт 17 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай, 15 өртөөтэй байх бөгөөд тасалбарын үнийн таамгийн судалгаа хийсэн” гэлээ.

Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай “ТЭЗҮ-ээс танилцуулья. Өртөө бүрийг дээрээс бокслож ухах аргаар ухна. Хөрсний усыг тусгаарлан шийднэ. Өртөө хоорондын зай 800 метр-1.7 км байна. 6.6-7.2 метрийн диаметртэй хос туннелийг хөндлөн ухалтын аргаар барина. Ингэхдээ авто зам болон эргэн тойрны барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төв замын доогуур сувагчилж ухаж гүйцэтгэнэ. Туннелийн урт 15 км, хос учир нийт 30 км туннель ухна. Хотын баруун, зүүн захын дэд станцаас эрчим хүчээ авна. Нэг дор хамгийн ихдээ 29 МВт-ын суурь чадал хэрэглэхээр тооцоолсон. Шугамын туршид хүчитгэх дөрвөн дэд станцыг өртөөний байгууламжид байгуулна.

Галт тэрэг 1500 вольт хүчдэлээр ажиллана. Галт тэрэг нь автоматаар бүрэн удирдагдана. Эхний жилүүдэд мэргэжлийн ажилчид аюулгүй байдлыг ханган ажиллана. Хэрэглэгчид болон ажилчид бүгд хэрэглээнд дадсанаар бүрэн автомат буюу жолоочгүй системд шилжих юм. Хотын зүүн захад Амгалан орчимд 26 га газарт Засвар, үйлчилгээний нэгдсэн удирдлагын төв байгуулна. Энэ хэсэгт 15 дахь өртөө газар дээр байгуулагдана. Цагт 17 мянган хүнийг нэг чигт зөөх хүчин чадалтай буюу нэг цуваандаа 20 метрийн урттай зургаан вагон явна. Ойролцоогоор таван минут тутамд 1300 хүнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр тээвэрлэх хүчин чадалтай. 19 галт тэрэг буюу 114 вагон худалдаж авахаар төлөвлөж байна.

Эрсдэлийн шинжилгээг хийж, эрсдэлийг шийдэх аргачлал, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сард хийсэн үнэлгээгээр тасалбарын үнэ 1250 төгрөг байх бөгөөд үүн дээр км тутамд 50 төгрөг нэмэхээр тооцсон. Ингэхээр хамгийн хол зорчсон хүн 2000 төгрөг төлөх юм. Тасалбарын үнийн эцсийн шийдвэрийг ашиглалтад орохоор гаргана” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 9 цаг 59 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 10 цаг 11 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 13 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 17 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 10 цаг 18 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 10 цаг 18 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 10 цаг 20 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 10 цаг 22 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 10 цаг 22 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 10 цаг 23 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 10 цаг 24 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 10 цаг 24 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 12 цаг 12 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 13 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 12 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 15 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 12 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 12 цаг 36 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 12 цаг 36 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 12 цаг 36 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top