x

Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв

Энэ оны эхний 10 сарын хугацаанд  Японы ногоон цайны экспорт сүүлийн 70 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрснийг засгийн газар болон салбарын статистик мэдээлэл харууллаа. Ийнхүү өсөхөд ногоон цайны мача нунтгийн гадаадын зах зээл дэх эрэлт огцом нэмэгдсэн, мөн Японы иений ханш суларсан нь нөлөөлжээ. 

Тодруулбал, энэ оны 1-10 дугаар сарын хооронд ийм цайны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 44 хувиар өсөж, 10 084 тоннд хүрчээ. АНУ мөн хугацаанд хамгийн их буюу 3497 тонн цай импортолсон бол Тайвань, Тайланд, Герман удаалж байна. Ногоон цайны экспорт сүүлийн есөн жил дараалан өсөж байгаа нь эрүүл мэнддээ анхаардаг хилийн чанад дахь хэрэглэгчдийн дунд Японы хүнсний бүтээгдэхүүний нэр хүнд өсөж байгааг харуулж байна.

Гэхдээ хилийн чанад дахь борлуулалт өссөн хэдий ч жилийн нийлүүлэлтийн хэмжээ 1954 онд хамгийн дээд түвшинд буюу 11 553 тоннд хүрч байснаасаа хойш 10 мянган тонноос доогуур хэвээр байсан нь Хятад цайны нэр хүнд өссөнтэй холбоотой байна. Японд ногоон цайны эрэлт буурсан боловч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл буурч байгаатай холбоотойгоор цайны навчны үнэ өсөж байна.

2024 онд Япон улс 74 мянга орчим тонн цайны навч үйлдвэрлэсэн нь 10 жилийн өмнөхөөс 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь сенча цайны эрэлт буурсан, фермийн аж ахуй эрхэлдэг хүн ам хөгширсөнтэй холбоотой байна. Тус улсын цайны навчны томоохон үйлдвэрлэгч болох баруун өмнөд нутгийн Кагошима мужийн хөдөө аж ахуйн хоршооны мэдээлснээр, 10-11 дүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн, ихэвчлэн савласан цайнд ашигладаг навчны үнэ нэг кг нь 2500 иенээс /16 ам.доллар/ дээш байсан нь өмнөх оны мөн үеэс зургаа дахин өссөн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 44 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 53 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 53 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 54 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 55 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 56 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 57 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 58 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 15 цаг 23 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 цаг 25 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 цаг 25 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 26 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 30 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 17 цаг 22 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 26 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 26 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 28 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 29 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 30 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top