x

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ

Монгол Улсад үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсний болон МУИС-д Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд “Сэтгүүл зүйн сургалт судалгааны 65 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн танхимд  өнөөдөр боллоо.

1960 оны намар МУИС-д сэтгүүл зүйн ангийг нээхэд анхны 34 элсэгч элсэж, дөрвөн жилийн дараа 30 нь сургуулиа амжилттай дүүргэн дипломоо гардаж авсан байна. Тэр цагаас Монгол Улс үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсэн түүхтэй.

Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Эмерит профессор М.Зулькафиль энэ үеэр ярихдаа, “Энэхүү түүхийг зөвхөн МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсаны 65 жилийн ойтой холбож ойлгох нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсний 65 ой тохиож байна гэж ойлгох хэрэгтэй.

Тус их сургууль өнгөрсөн хугацаанд 1625 бакалаврын зэрэгтэй төгсөгчийг бэлтгэж, 200 гаруй хүн магистрын, 40 орчим хүн докторын зэрэг хамгаалжээ. Өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн салбарт 4 мянга гаруй хүн ажилладаг гэвэл үүний тэн хагасыг МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим бэлтгэжээ. Ингэхээр төв, орон нутгийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг МУИС-ийн төгсөгчгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Иймдээ ч МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим өнөөдөр сургалт судалгааны томоохон төв болж, Монголын чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж явна” хэмээв.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Цогзаяабаатар МУИС-ийн сэтгүүлчийн ангийн 1983 оны төгсөгчдийн нэг юм. Тэрбээр тухайн үед сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэж байсан тухай дурсамжаасаа хуваалцлаа. Сэтгүүлч Б.Цогзаяабаатар, “Бидний төгсөлт бол хоёр дахь удаагийн элсэлтийн хоёр дахь төгсөлт гэж явдаг. МУИС анх 1960 онд сэтгүүлчийн ангийг нээгээд, улмаар 1964 оны үед хааж, Намын дээд сургууль руу шилжүүлсэн юм билээ. Намын дээд сургууль сэтгүүлчдийг сургаж байгаад, эл ангийг 1978 онд МУИС руу буцаан шилжүүлж л дээ. Учир нь, намын боловсон хүчин болж төгсөөд байсан учраас мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгэх нь зөв юм байна гэж үзсэн гэдэг.

Манай ангийг тухайн үеийн орон нутгийн сонингуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор аймаг бүрээс 10 дугаар анги төгссөн хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар авч, бүрдүүлж байлаа. Ингэхээр манай анги бол орон нутгийн сэтгүүлчдийг бэлтгэсэн анхны анги болж төгссөнөөрөө онцлог юм. Тус тэнхим 1960 онд байгуулагдахаасаа эхлээд Москвагийн их сургуулийн сэтгүүл зүйн хөтөлбөртэй чиглэл ойролцоо сургалттай байсан. Багш нарын хувьд, мэргэжлийн багш нар багшилж байлаа. Мэдээж намын үзэл суртлын чиглүүлэлт байсан ч мэргэжлийн хичээлүүд нь тэр арга зүйгээрээ ордог байсан” гэлээ.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Т.Өнөрсайханаас сургалтын шинэ чиг хандлага, арга зүйг хэрхэн нэвтрүүлж байгааг тодруулсан юм. Тэрбээр, “Манай тэнхим 65 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрөө цаг үетэйгээ нийцүүлэн, өөрчилж ирсэн. 1990-ээд оны үе бол хамгийн том өөрчлөлтийн цаг үе юм. Хамгийн сүүлд, Ковид-19 цар тахлаас хойш сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийгээд явж байна. Юуны түрүүнд бид орчин үеийн хөдөлмөрийн зах зээл хэнийг хүсэж байна вэ гэдэгт хамгийн их анхаарал хандуулах ёстой юм.

Тэгэхээр орчин үеийн сэтгүүлч гэдэг ямар хүн байх вэ гэсэн асуудал хөндөгдөнө. Тэгэхээр олон талын мэдээллийг гадаад хэлээр авах чадвартай. Нөгөө талаар техник технологийн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ сэтгүүлчийн үндсэн мөн чанарыг илэрхийлдэг бичих ур чадварыг бид нар ерөөсөө орхигдуулдаггүй. Онолын мэдлэгээс гадна хөдөлмөрийн талбар дээр гараад шууд ажиллах чадвартай сэтгүүлчдийг бэлтгэхэд сургалтаа чиглүүлдэг. Тус тэнхим сая олон нийтийн харилцаа гэсэн шинэ хөтөлбөрөөр сургалтаа нэмсэн. Ингэснээр сэтгүүлч зөвхөн сэтгүүл зүйн салбарт ажиллахаасаа гадна олон нийттэй харилцах албанд ажиллах чадвартай болж төгсдөг болно гэсэн үг” гэлээ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МУИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулсан уг хурлын үеэр оролцогчид "Сэтгүүл зүйн салбарыын 65 жилийн түүх, одоо ба ирээдүй”, "Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн сорултуудыг философийн призмээр тольдохуй”, “Хиймэл оюуны хэрэглээ сэтгүүл зүйд: Сорилт, ёс зүйн асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн “Ирээдүйг гэрэлтүүлсэн 65 жил” баримтат киноны нээлт болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 10 цаг 18 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 10 цаг 30 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 32 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 36 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 10 цаг 37 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 10 цаг 37 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 10 цаг 39 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 10 цаг 41 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 10 цаг 41 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 10 цаг 42 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 10 цаг 43 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 10 цаг 43 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 12 цаг 31 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 32 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 12 цаг 33 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 34 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 12 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 12 цаг 55 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 12 цаг 55 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 12 цаг 55 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top