Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилтын ажлыг хийжээ.
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дээрх байршлыг тохижуулжээ. НЗДТГ-ын мэдээлснээр, Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэлх замд гэрэлтүүлэг хийсэн байна. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гарден Сити” компани гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.



                


