x

Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж энэ жил гарч байх шиг байна. Тиймээс энэхүү асуудал нийгмийн анхаарлыг татаж байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд уг гэрээтэй холбоотой, тэр дундаа хүүг бууруулах асуудлыг хэрхэн шийдэх бодолтой байгаа вэ?

-Энэ удаагийн хэлэлцээр гурван үндсэн агуулгаар яригдаж байгаа. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээгээр хүлээсэн зээлийн хүүг бууруулах. Хоёрдугаарт, Оюу толгойн менежментийн төлбөрийг бууруулах, шинээр авч үзэх. Гуравдугаарт, засаглалыг сайжруулах гэсэн ийм гурван чиглэлийн хүрээнд хэлэлцээр эхлээд явж байгаа. Таны хэлж байгаагаар Оюу толгойн олны анхааралд байгаа хамгийн чухал асуудал бол зээлийн хүүг бууруулах.

Тэгэхээр уг асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлаад явж байгаа бол нийт хэлэлцээрийг миний бие ахлаад ажиллаж байна. Хөрөнгө нийлүүлэгчийн гэрээнд зээлийн хүүг долоон жилд нэг удаа ярилцана гэдэг түгжээг хийчихсэн байдаг. Энэ утгаараа уг хугацаа ирэх оны нэгдүгээр сарын төгсгөлд дуусна. Энэхүү асуудал долоон жилийн өмнө нэг удаа таарсан. Харамсалтай нь тухайн үед бид өөрт ашигтайгаар, нааштайгаар ашиглаж чадаагүй юм билээ.

Энэ жилийн хэлэлцээр хугацаа нь өнгөрчихвөл мөн ашиглах боломжгүй болно гэдэг болгоомжлол бидэнд байсан. Харин саяхан уг асуудлаар Рио-Тинтогийн удирдлагуудтай бид хэлэлцээд, үр дүнд нь уг асуудлаа хэлэлцээрийн хугацаанаас өмнө амжиж дуусгах боломж гарч ирсэн. Хэрэв хугацаандаа амжихгүй бол уг хугацааг сунгаж, хэлэлцээр шийдвэрлэгдтэл асуудлаа ярина. Өөрөөр хэлбэл, хугацаагаар хязгаарласан түгжээг бид авч хаясан гэсэн үг.

-Рио Тинтогийн холбогдох удирдлагуудтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд өөр ямар шийдвэрүүд гарсан юм бэ?

-Оюу толгойн хэлэлцээрийн Монголын талын нэгдсэн багийг ахалж хоёр өдөр Рио Тинтогийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж багагүй үр дүнтэйгээр энэ удаагийн хэлэлцээрийг өндөрлүүллээ. Бид Монгол Улсын Засгийн газраас баталж өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээрт орсон.

Юуны түрүүнд түрүүн хэлсэн Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацаа дуусч байгаа гэх түгжээг тайлж тус хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр Рио Тинтогийн талтай тохиролцож чадлаа.

Хоёрдугаарт, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцож чадлаа. Тус хоёр асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж энэ оны энэ сард багтаан хоёр талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан хэлэлцэхээр тогтлоо.

Гуравдугаарт, Оюу толгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр манай тавьсан саналыг хүлээж аваагүй тул энэ чиглэлээр Рио-Тинтогийн тал дахин судалж үзэн эргэн ярих хүртэл хэлэлцээрийг зогсоох шийдвэр гаргалаа. Монголын ард иргэд, төр засаг нийтээрээ итгэж, найдаж даалгасан ажилд эх орныхоо эрх ашгийг хангагдтал алхам ч ухрахгүй хичээн ажилласаар байх болно гэдгээ хэлмээр байна. Нөгөөтэйгүүр Монголын талаас хэлэлцээрт баг болон ажиллаж байгаа эх оронч, эрдэм боловсролтой, ажилсаг залуусдаа баярлалаа.

-Шатахууны асуудал алаг цоог байна. Уг асуудлыг хэвийн түвшинд хүргэхийн тулд яах ёстой вэ. Хэзээ шатахууны асуудал хэвийн болох вэ?

-Байгаа шатахуун, бензинээ зарахгүй байх асуудал хэдэн хэдэн шатахуун түгээх станцаас илэрсэн. Уг асуудлаар хууль хяналтынхан болон манай яамнаас гарсан хяналтын багийнхан яг газар дээр нь очоод ажиллаж байгаа. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Ер нь уг асуудлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байгаа юу, эсвэл тухайн шатахуун түгээх станцын ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болсон уу гэдгийг олж тогтоох шаардлагатай.

Сая шатахууны ганцхан төрөл буюу АИ-92 дээр түр зуурын шок үүссэн. Үүнээс шалтгаалаад нэг шатахуун түгээх станц өдөртөө гурван удаа цэнэглэж байна. Угтаа өдөрт нэг л цэнэглэчихэд болдог байсан бол одоо гурван удаа цэнэглэж байгаа.

Нөгөөтэйгүүр нөөц нь дууссан шатахуун түгээх станцуудыг цэнэглэх тээврийн тэрэгнүүд өдөр автозамын ачаалал ихтэй үед зорчиж байгаа учраас тухайн станцуудад оочерлох, дугаарлах асуудал ганц нэг байсаар байна. Манайх руу орж ирж байгаа шатахуун импорт хангалттай хэмжээнд байгаа. Тиймээс энэ шок өдөр өдрөөр хэвийн байдал руугаа ороод явна.

-Нийслэлээс гадна орон нутагт байдал бас амаргүй байна шүү дээ. Орон нутаг руу хангалт хийгдэж байгаа юу?

-Тээвэрлэлт, нийлүүлэлт улс орон даяар идэвхтэй явж байгаа. Энэ утгаараа орон нутагт ч хангалтууд түргэн шуурхай хийгдэж байна. Байдал цаашдаа хэвийн түвшиндээ очих нь тодорхой. Өдөр өдрөөр л хэвийн болж байгаа шүү дээ.

-Та амралтын өдрүүдэд газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирэх шиг боллоо. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?

-Монгол Улсад хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нартай хамт ажиллалаа. Төсөл хэрэгжүүлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-ын элчин сайд А.М.Готсурве нар төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Монгол Улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно. Засгийн газрын тэргүүн болон гишүүд уг төсөл төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.

2021 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил томоохон үе шатуудыг давж, эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам нарийн мэдээлэл авч, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Хоёр сарын өмнө ирж танилцсанаас хойш үйлдвэрийн талбай дахь барилга угсралтын ажил маш ахицтай явагдаж байгааг харлаа. Засгийн газар, манай яам үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах асуудалд бодлогын шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 12 цаг 37 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 12 цаг 38 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 12 цаг 39 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 12 цаг 40 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 12 цаг 57 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 12 цаг 58 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 12 цаг 58 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 13 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 15 цаг 16 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 15 цаг 30 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 15 цаг 32 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 15 цаг 34 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 15 цаг 35 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 15 цаг 36 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 15 цаг 39 мин Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхэд санал авч эхэллээ 15 цаг 40 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хийж байна 15 цаг 41 мин Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 17 цаг 19 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 17 цаг 20 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top