x

Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ

Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Женнифер Баррето эх орондоо болсон “Miss Universe-2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлж, тэргүүн титмийн эзэн боллоо.

Өнгөрсөн жилийн тэмцээний санал хураалтыг будлиантуулсан гэх мэдээлэл маргаан дагуулсан бол энэ удаа визийн асуудал, бизнесийн маргааны улмаас хэд хэдэн оролцогч эцсийн мөчид тэмцээнээс татгалзсан байна. Сан-Хуан хотод мягмар гаригт болсон шигшээ шалгаруулалтад 115 гоо бүсгүй өрсөлдсөнөөс нийгмийн ажилтан мэргэжилтэй, 27 настай Ж.Баррето тэргүүлжээ.

Тэмцээнийг зохион байгуулагчид гэрлэсэн болон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг оролцуулахыг хориглосон журмыг гурван жилийн өмнө цуцалсан бөгөөд түүнээс хойш тэргүүн титэм хүртсэн анхны гэр бүлтэй, хүүхэдтэй эмэгтэй Ж.Баррето боллоо.

Шигшээ шалгаруулалтын эхний шатанд урьдчилсан үзүүлбэрүүдийн үеэр шүүгчдээс авсан оноогоор нь оролцогчдыг шалгаруулжээ. Улмаар шилдэг 30 оролцогч усны хувцастай, шилдэг 12 оролцогч үдшийн гоёлын даашинзтай тайзнаа гарсан бол эцсийн шатанд шалгарсан таван гоо бүсгүй тэмцээний ач холбогдол, дэлхий нийт удирдагчдаас юу хүсэн хүлээж байгаа зэрэг сэдвээр шүүгчдийн асуултад хариулсан байна.

Хиймэл оюун ухаан хөгжиж буй өнөө үед хүн төрөлхтөн ямар үнэт зүйлээ хэзээ ч алдаж болохгүй вэ гэсэн асуултад Ж.Баррето испани хэлээр хариулахдаа уг технологийг хариуцлагатай ашиглах нь хамгийн зөв арга гэдгийг онцолжээ.

“Хэрэв хиймэл оюун ухаан бидний үнэт зүйлсийг эрсдэлд оруулж байгаа бол тэдгээр нь анхнаасаа жинхэнэ үнэт зүйлс байгаагүй гэсэн үг. Үнэт зүйл гэдэг нь хэлсэн үг, хийсэн үйлдэл маань нийцэж байхад, ялангуяа тэдгээрийг баримтлахад бэрх болсон үед илэрдэг” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Шигшээ шалгаруулалт саадгүй болж өнгөрсөн хэдий ч энэ жилийн тэмцээнтэй холбоотой олон маргаан тэмцээн эхлэхээс хэдэн долоо хоног, сарын өмнө дэгдээд байжээ.

CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийн аялан тоглолтоо эхлүүлнэ 4 мин Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ 10 мин Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг 24 мин Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 14 цаг 42 мин Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 16 цаг 50 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 18 цаг 20 мин Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 18 цаг 34 мин МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна Уржигдар 17 цаг 03 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна Уржигдар 16 цаг 56 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө Уржигдар 16 цаг 43 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ Уржигдар 16 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 25 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 16 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав Уржигдар 16 цаг 10 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш Уржигдар 16 цаг 03 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна Уржигдар 15 цаг 49 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил Уржигдар 13 цаг 32 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... Уржигдар 11 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна Уржигдар 11 цаг 22 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 09 цаг 29 мин
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хур... Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өр... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэх...
Top