x

МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна

Үндэсний агаарын тээврийн МИАТ компани “Өгэдэй” нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш /2026.11.25/ хүлээr авна.

Энэ нь МИАТ компанийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” хөлөг бөгөөд бүс нутгийн зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэг болох юм. Энэхүү онгоцны онцлог нь өмнөх үеийн 737NG загвараас түлш болон техник үйлчилгээний зардал харьцангуй бага буюу жилдээ нэг сая орчим ам.доллар хэмнэх ажээ. Б737-8МАХ хөлөг нь:

-Өмнөх үеийн загваруудтай харьцуулахад түлшний зарцуулалт ойролцоогоор 14-20 хувиар бага.

-Ашиглалтын дуу чимээний түвшин багассан.

-Хоёр ангиллын зохион байгуулалттайгаар (бизнес ба энгийн) 162-178 зорчигч, дээд тал нь 210 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

-6570 км (3550 далайн миль) хүртэлх зайд зогсолтгүй нисэх чадвартай бөгөөд энэ нь Улаанбаатараас Зүүн Өмнөд Ази болон Европын зарим чиглэлд шууд нисэх боломжийг олгодог.

-“CFM International” компанийн шинэ үеийн хоёр ширхэг LEAP-1B тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон (дуу чимээг 40 хувь хүртэл бууруулсан).

-Дундаж хурд нь 839 км/цаг, нислэгийн дээд өндөр нь 12500 метр (41,000 фут).

-Их биеийн урт 39.52 метр, далавчны дэлгэмэл урт 35.9 метр, хөөрөх дээд жин нь 82.19 тонн.

-“Boeing Sky Interior” буюу илүү том цонх, гар тээшний багтаамж сайтай тавиур, нүд ядраахгүй LED гэрэлтүүлгийн системтэй зэрэг давуу талтай юм.

Одоогоор тус компани 70 суудалтай CRJ700 хоёр, 174 болон 162 суудалтай 737-800 гурван онгоцоос гадна 162 болон 168 суудалтай  хоёр ширхэг 737-8МАХ хөлөгтэй боллоо. Түүнчлэн 252 суудалтай, 767-300 нэг, 292 суудалтай 787-9 хоёр, ачаа тээврийн 757-200F загварын нэг онгоцтой байгаа юм. Ингэснээр МИАТ түүхэндээ хамгийн олон буюу 11 тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлөгтэйгөөр үйл ажиллагаа явуулахаар болж байна. Энэ бол зөвхөн онгоцны тоо нэмэгдэж байгаа хэрэг биш. Нислэгийн сүлжээ, тээвэрлэх хүчин чадал, үйлчилгээний хүртээмж, өрсөлдөх чадвараа нэмэх чухал алхам гэдгийг тус компанийнхан онцлов.

АНУ-ын “Boeing” компани МИАТ-тай 1992 оноос хойш 30 гаруй жил тогтвортой хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын ИНЕГ болон МИАТ компанид мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 8 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 15 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 28 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 33 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 46 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 50 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 1 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 8 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 22 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 39 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 49 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 42 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 35 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 16 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 46 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top