Чингис хаан Үндэсний музей Монголын түүх, төрт ёсны уламжлал, соёлын өвийг судалж, эх орондоо болон дэлхий дахинд таниулахыг зорьж, дэлхийн урлагийн сор бүтээлийг Монголын үзэгчид эх орондоо үзэж, танин мэдэх боломжийг бүрдүүлдэг. Тус музейгээс Италийн Дорно Дахины Урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэнгийн үзмэрүүдээс Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор Өрнө дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөн, мөн монгол хаад өөрсдийн нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягийг хадгалан авч үлдсэнийг харж болно.
Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран 13 дэсийн 13 үзмэрийг тусгай үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.

Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох юм. Музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа зохион байгуулж, дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байна.

“Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн нь Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болно. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг байна.




