"Өвлийн идэш -2026" өртгөсөн худалдааг лхагва гаригт /2026.11.25/ Төв цэнгэлдэх хүрээлэнд нээнэ. Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран жил бүр зохион байгуулдаг, нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг дундын зуулчлалгүйгээр хангах зорилготой юм.
Өнөө жилийн өргөтгөсөн худалдаа энэ сарын 29-нийг дуустал дөрөв хоног үргэлжилж, 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, өөр өөрсдийн орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүнийг дэлгэнэ.
Мөн нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой. Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллана.



