x

Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр...

Өнөөдөр та бүгдтэйгээ түгээмэл биш нэгэн сэдвээр санал солилцох гэсэн юм.

Өдөр тутмын сониныхонтой энэ сэдвийг тойрч чамгүй хэдэн цаг хөөрөлдсөнөө эргэн бодож суухад тэдний хэлж буй санаа, баримталж байгаа байр суурийн талаар уншигч олонтойгоо хуваалцмаар санагдсан юм. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг дээ.

Тэнд ийм халуухан яриа өрнөсөн юм.

Гадаадын хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулахыг дотооддоо хориглох хэрэгтэй байна. Ялангуяа УИХ-ын гишүүд, төрийн сайдууд, төрд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг онцгойлон хориглох хэрэгтэй. Татвар төлөгчдийнхөө үйлээ үзэн зүтгэж, төрдөө өгч байгаа мөнгийг гадаадын хэвлэл мэдээлэлд цацах буруу шүү дээ. Шууд хэлэхэд асар муухай хорлонтой бодлого. Дотоодын тогтмол хэвлэлүүдээ устгаад, гадаадын хэвлэл мэдээлэлтэй жигтэй дотно харилцаатай явдаг улс орон гэж ер нь энэ дэлхийд байна уу...гэж нэг маань хатуухан асуулаа.

Манай энэ үеийн эрх баригчид яг ийм үйлдэл хийж ирсэн нь харамсалтай нь үнэн. Манай хэдийн биднийгээ тийрчихээд гадаадын тэрбумтан эзэнтэй хэвлэлийн компаниудад болон олон нийтийн платформуудад өндөр төлбөртэй мэдээлэл байршуулдаг болсон тухай амтай болгон л ярьж байна шүү дээ...гэж бас нэг маань хэлж байна. Өөдөөс нь худлаа гэж хэлэх боломж харин байсангүй. Дотоодынхоо тогтмол хэвлэлүүдийг захиалах, тэнд сурталчилгаа байршуулахыг шууд хориглож, хууль хүртэл гаргасан эрх баригчидтай маань үнэн болохоор юу гэлтэй билээ.

Тэд төрийн хэмнэлтийн хууль гаргаж, түүн дотроо үндэсний хэдэн тогтмол хэвлэлээ захиалахыг хатуу хориглосон гэдгийг манай иргэд мэддэггүй юм билээ. Тэрхүү төрийн хэмнэлтийн тухай хуулийнх нь 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Энэ шийдвэрээс болж манай улсын үндэсний өдөр тутмын сонин, тогтмол хэвлэлүүдийн төрийн байгууллагаас ордог захиалга шууд зогсож, хэвлэл мэдээллийн салбарын эдийн засгийн бие даасан байдал ганхаж, ерэн оны хувьсгалаар төрийн мэдлээс дөнгөж гараад, гучаад жил мөнчгөрөөрөө зүтгэж, нийгмээ төлөвшүүлэх үйлсэд өдөр шөнөгүй зүтгэсэн тоотой хэдхэн мэргэжлийн редакцууд бас нэгэн том цохилтод орсон. Мэдээж бид үүнийг эсэргүүцэж тэмцэж байж 2023 онд тэр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, зөвхөн номын сан болон байгууллагууд өөрсдийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой мэргэжлийн төрөлжсөн хэвлэл захиалахыг зөвшөөрүүлсэн юм.

Тийм ээ, бид өөрсдийнхөө төлөө хэзээ ч шийдвэр гаргуулж байгаагүй. Бид тэмцэж байж байгууллагуудад өдөр тутмын тогтмол хэвлэлүүдээ биш ч мэргэжлийн төрөлжсөн хэвлэлээ захиалах эрхийг нь авч өгч байлаа. Гэхдээ манайд мэргэжил бүр дээр яг мэргэжлийн гэх хэвлэл байхгүйтэй адил гэдгийг мэргэшсэн уншигчид бол сайн мэднэ. Урьд нь хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж явахад байгууллагууд нь баталгаат эх сурвалжаасаа мэдээллүүдээ аваад хэвшчихсэн, өдөр тутмын сонинуудаа бүгдээрээ уншдаг, хамтарч хийж буй ажил, шинэ төслүүдээ иргэдэд таниулдаг соёл нэгэнт тогтсон байв. Өнөөдөр энэ бүхэн устахад хүрээд байна. Гэсэн ч сонинууд үүргээ биелүүлсээр байгаа. Бид хөдөө орон нутгуудаараа явдгаараа явж, тэднийхээ ажил амьдралыг сурвалжилсаар л яваа... Мал төллөлт, ургац хураалт, зуд турхан, гал түймэр, үер усны гамшиг...бүхий л юманд явдаг хэвээрээ. Яагаад гэвэл бид монголчуудынхаа туулсан болгоныг түүх болгон бичиж үлдээх үүрэгтэй учраас...Бидний бичсэн зуун зууны тоосонд дарагдан дараагийн үед очдог учраас зогсолтгүй ажилласаар л байгаа. Тэглээ гээд бид гонгинодоггүй.

Тойрч суусан бид туулж яваагаа ийнхүү хүүрнэлдэв. Нэг маань босож ирээд шазруухан хэлж байна.

Дотоодын хэвлэл мэдээллээ эд нар ингэж хориглож чадсан юм чинь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөртэй сурталчилгаа байршуулахыг төсвийн мөнгө захиран зарцуулдаг бүх эвэртнүүдэд хориглосон хууль гаргах хэрэгтэй юм биш үү...гэж. Тийм ээ, бид бүгд толгой дохин дэмжив. Яагаад гэдгээ одоо тайлбарлая. Дэлхийн улс орнуудын тогтмол хэвлэлүүдэд зар сурталчилгаануудынх нь эзэлдэг байр суурь хэвээрээ л байгаа. Яагаад гэвэл том компаниуд нь зар сурталчилгаагаа томоохон сонинууддаа байршуулах үүрэгтэй гэхээс илүү өөрийн үндэсний хэвлэл мэдээллээ дэмжих үзэл санаа нь илүү том юм. Тэд улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа явцгааж ирсэн, бие биенээ дэмжин цаашдаа ч явна гэдгээ мэддэг учраас юм.

Өнөөдөр дэлхийн хүмүүсийн цаасан хэвлэлд итгэх итгэл эрс өссөөр байна. Аргагүй шүү дээ, долоон тэрбум хүн цахим ертөнцөд дуртайгаа сараачиж, насан турш цамцан цаанаа нууж явсан атаа хорслоо гадагшлуулан тавирч, нэг нэгнээ урж идэх улайрсан дайнд идэгдэж байхад тэгэхээс ч яахав. Хүний далд явсан муухай болгоныг зад татан гаргаж ирж, хөлд нь нийгэм нь хамаг гоо сайхнаа алдаж байна бус уу. Гэвч ийм үед өөрийн гэсэн соёлтой, үнэт зүйлээ тийм амар тавиад туучихдаггүй нийгмийн иргэд юугаа хамгаалан авч үлдэх, юунаас салах, юугаа хайрлах ёстойгоо мэддэг юм байна. Тэд яаж ч хөөсөрч байсан үндсэн юмнуудаа ганхуулдаггүй юм байна.

Манайх шиг үндэсний тогтмол хэвлэлүүд нь үхлийн байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж, эрх баригчид нь гадаадын өндөр үнэтэй хэвлэл мэдээллийг далдуур “дэмжээд” сууж байдаг улс орон хаана ч байхгүй. Бодоод байхад ер нь үндэсний хэвлэлээ өөд нь татах, гадаадын хэвлэлд сурталчилгаа байршуулахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй гэсэн манай хүний хэлдэг зөв юм байна. Үндэсний хэвлэлээ хориглочихоод гадаадын хэвлэлд мөнгө төлдөг Төр байж болохгүй биз дээ. Тийм учраас ийм Төртэй эцсээ хүртэл тэмцэх ёстой гэж би хувьдаа үзэж байна.

Олон улсад төрийн байгууллагуудыг тогтмол хэвлэл захиалахыг бүхэлд нь хуулиар шууд хориглосон улс орон байдаггүй юм байна. Төр нь үндэсний хэвлэл мэдээллээ захиалахыг хууль гарган хорьж, араас нь тэднийг устгахаар хүч хаян ангуучилж, ташраар нь нэр төрд нь халдаж, үр дүнд нь өөрсдөө хяналтгүй дургиж суудаггүй юм байна.

Жишээ нь, манай өмнөд хөрш гэхэд бараг чөлөөт хэвлэлгүй орон шүү дээ. Хэдий тийм ч гэсэн тэд Төрийн байгууллагууд болон иргэдэд гадаадын сонин, сэтгүүлийг л чөлөөтэй захиалахыг хууль тогтоомжоор хязгаарладаг. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй, тодорхой хүрээний төрийн болон судалгааны байгууллагууд нь зөвшөөрөгдсөн гадаад хэвлэлийг захиалах эрхтэй байдаг.Сонин нь ийм хатуу орон атлаа тэд манай эрх баригчид шиг үндэсний хэвлэл мэдээллээ хууль гаргаж хяхаагүй.

Жишээ нь, Армени болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зарим орон төсвийн мөнгөөр сонин, сэтгүүл бөөнөөр захиалахыг зөвхөн тендер болон зайлшгүй шаардлагатай тохиолдолд авах зохицуулалтуудыг мөрддөг юм билээ. Бас л манайх шиг тас хориогүй байгаа биз.

Ардчилсан ихэнх орнуудад төрийн байгууллагууд мэдээлэл авах, судалгаа хийх зорилгоор хэвлэл захиалахыг хуулиар хориглодоггүй, харин ч хэвлэлийн зах зээлийг дэмжих нэг хэлбэр гэж үздэг жишигтэй юм шүү дээ. Үүнийг л бид яриад байгаа юм.

Мэдээж миний өнөөдөр хөндөж буй энэ асуудал Монголд сүүлийн жилүүдэд өрнөсөн эрх зүйн зохицуулалт болон төсвийн зарцуулалтын хооронд үүссэн бодлогын зөрчилтэй холбоотой учраас маргаантай сэдвүүдийн нэг.

Зарим нь зах зээлийнхээ зарчмаар л яваач, заавал Төртэй ингэж ноцолдох хэрэг байна уу гэж хэлэх байх. Яагаад ингэж тавьж өгөхгүй энэ сэдвийг хөндөөд байгаагийнхаа шалтгааныг нэг л өнцгөөс нь дахиад тайлбарлая. Манай эрх баригчид дотоодын хэвлэл захиалгыг "үрэлгэн зардал" гэж үзэж хориглосон атлаа улс орныг гадаадад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх мэтийн гялгар шошго нааж байгаад хэрэгжүүлсэн "Go Mongolia" зэрэг хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил нь олон улсын томоохон хэвлэл мэдээллийн сувгууд болох CNN, BBC, Bloomberg, CNBC гэх мэт гадныхантай олон сая ам.долларын үнийн дүнтэй хамтын ажиллагаа, сурталчилгааны гэрээнүүдийг байгуулсаар ирсэн явдал юм. Энэ дунд ямар муухай хуулийн хийдэл хийсэн гээч. Төрийн хэмнэлтийн тухай тэр хуулиндаа "хэвлэлийн захиалга" буюу сонин, сэтгүүл худалдан авахыг хязгаарласан болохоос "гадаад сурталчилгаа", "улсын имиж бүрдүүлэх үйлчилгээ" гэх мэт ангиллаар гадаадын медиа компаниудад төлбөр төлөхийг шууд хориглоогүй байдаг юм. Тэд ийм зүйлдээ үнэхээр хорон. Эвийг нь олж хулдаад аргалж сурсан байгаа биз.

Хэвлэл мэдээллийн салбарын бид бол үүнийг нь их зөөлнөөр "хоёр өөр стандарт" гэж шүүмжилж байгаа юм. Үнэндээ бол өөрийнхнийхөө өр лүү нь тийрээд, өрөөлийг болохоор монголын татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэсэн увайгүй, хорон үйлдэл шүү дээ. Гэтэл тэднийг хэн ч биш байхаас өнөөдрийн эрх баригчид болтол нь хэн олон түмэнд таниулж ирсэн юм бэ.

Тэд өөрсдийнхөө унаж ирсэн морь болох дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа орлогын нэг эх үүсвэрийг "төсөв хэмнэх" нэрээр ийнхүү боомилж, хэвлэлийн зах зээлийг хяхан хааж байгаа хэрнээ гадаадын хэвлэлүүдэд татвар төлөгчдийн мөнгөнөөс асар өндөр дүнтэй төлбөр төлж байгаа нь үндэсний хэвлэл мэдээлэл, тэр дундаа мэргэжлийн хэдэн редакцыг сөхрүүлэх увайгүй санаагаа хэрэгжүүлсэн л хэрэг юм.

Гэтэл бид зай талбайгаа Мадоннад биш Ариунаадаа, Алла Пугачевад биш Сараадаа зориулж ирсэн юм. Бид гадны банкуудыг биш Голомтоо, Хаан банкаа дэмжиж ирсэн юм. Бид гадны тэрбумтнуудыг биш дотоодын хэдээ улс төрөөс нь хамгаалж ирсэн юм. Бидний эх орондоо хандах элэг эд нарынхаас ямагт өөр байж ирсэн түүхтэй юм. Тийм учраас ингэж дуугарч байгаа юм.

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 11 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 22 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 16 цаг 14 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 17 цаг 56 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 18 цаг 26 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 18 цаг 45 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 22 цаг 16 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 22 цаг 23 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 28 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... Өчигдөр 10 цаг 05 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top