БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2026.11.24/ тус улсад мэдээллийн технологи, дата анализ, электроник, экологи, хими, биологи, нанотехнологи, эдийн засгийн инженерчлэл, байгаль орчин, уур амьсгал, эрчим хүч, спортын салбарт ажиллаж буй монгол залуусын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсов.
Сайд Б.Батцэцэг Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, БНСУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, гадаадын улс орнуудад нарийн мэргэжлээр ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг эх орны хөгжилд хэрхэн үр дүнтэй ашиглах, тэдний оролцоог нэмэгдүүлэх боломж, нөхцлийн талаар санал солилцлоо.
Уулзалтад оролцсон эрдэмтэн, судлаач, шинжээч, менежер залуус эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа улс эх орныхоо хөгжилд зориулах, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байдгаа илэрхийлж, тус бүрийн салбар чиглэлээрх Монгол дахь нөхцөл байдлыг сайжруулах, тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал, шийдлээ танилцуулав. Тэд өөрсдийн хүсэл сонирхлоо бодит ажил болгох үүднээс эрмэлзлээ Солонгос дахь монголчуудын нийгэмлэг байгуулж, ЭСЯ-тай хамтран эрдэм шинжилгээний илтгэл танилцуулах, хэлэлцүүлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.
Сайд Б.Батцэцэг тэдний хүсэл зориг, санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв.



