Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн уламжлалт “ТУСГААР ТОГТНОЛ” үзэсгэлэн 5 дахь жилдээ буюу 2026 оны 11 сарын 26-ны 16:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 70 шилдэг бүтээлийг дэлгэн толилуулжээ.
Дүрслэх урлагийн бүтээлүүдээр дамжуулан үндэсний онцлог, өөрийн өвөрмөц мөн чанарыг харуулж, соёлын болоод оюун санааны тусгаар тогтнолоо туг сүлд мэт өргөн дээдлэх, тэдгээр бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, түүгээр дамжуулан нийгэм, олон нийтэд тусгаар тогтнолын тухай ойлголтыг бэхжүүлэх зорилготой энэхүү үзэсгэлэнг таван жилийн өмнө Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддорж анх санаачлан зохион байгуулсан түүхтэй.
Тэртээх 1924 оны модон хулгана жилийн өвлийн дунд сард Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулиа батлан, Бүгд Найрамдах засгийг зарлан тунхагласан нь манай улсын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн гайхамшигт үйл явдлын нэг билээ. Энэхүү түүхэн үйл хэрэг бол монгол хүн бүхэн эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн эв нэгдлийн хүч, үзэл санааны нягтрал байсан юм.
Эх орон, газар шороо, их түүх, өв соёл, зан заншил, ёс уламжлал тэр бүхнийг яруу сайхнаар илэрхийлэн, хаанахын хэнд ч орчуулгагүйгээр хүрдэг дүрслэх урлагийн хэл аугаа юм. Энэ хэлийг гарамгай эзэмшсэн зураач, урчууд та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.
Үзэсгэлэнг нээж МУЭ-ийн Ерөнхийлөгч А.Сонинбаяр, Ардын зураач Ш.Чимэддорж нар үг хэлж, “Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн шилдгүүдийг тодруулан зарлалаа.
Үүнд
Гранпри Т.Баттогтох ХАТАД
Тусгай байр Л.Гантөмөр Тэмцэл
Тусгай байр Ш.Баатар Богд хаант Монгол улс
Тусгай байр Д.Ганзориг Хархорум хот
Тусгай байр А.Ууганбаяр Айсуй
бүтээл тус тус шалгарчээ.
Хамтран ажиллагч, ивээн тэтгэгчийн шагнал:
Монголын уран зургийн галерей
Үзэсгэлэн гаргах эрх Т.Одон Маршал Чойбалсан
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Нэрийн бэлэг Н.Адьяабазар Мөнх тэнгэрийн буулга
Нэрийн бэлэг Г.Амгаланбаатар Морин эрдэнэ
Нэрийн бэлэг Д.Азжаргал Гэр
Голомт банк
Нэрийн шагнал Ц.Ган-Эрдэнэ Борооны дараа
Нэрийн шагнал О.Ням-Очир Тусгаар тогтнолын салхи
Нэрийн шагнал Д.Батмөнх Ану хатан
Нэрийн шагнал Ө.Одхүү Амь
Нэрийн шагнал Ж.Мөнхжаргал Эх
Б контемпорари галерей
Нэрийн бэлэг, мөнгөн шагнал Ө.Ирмүүн Хуучин хүү
Солонгос уран бүтээлчийн шагнал
Гарын бэлэг Ж.Энхдэлгэр Том тамга
Таван нүдэн брэнд
Нэрийн шагнал Т.Баттогтох
Нэрийн шагнал Л.Гантөмөр
Нэрийн шагнал Ш.Баатар
Нэрийн шагнал Д.Ганзориг
Нэрийн шагнал А.Ууганбаяр
Уран зураг цуглуулагч Батбаяр - УИХ гишүүн асан
Ном С.Дагвадорж Зуслан
Монголын Ревматизмын холбоо
Гарын бэлэг Ц.Түмэнжаргал Улс эзэнтэй
Гарын бэлэг З.Уянга Хувьсал
Үзэсгэлэнгийн нээлтэд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Бирваагийн хөгжим, Бүжиг дэглээч Д.Баярбаатар “Ёслол хүндэтгэлийн бүжиг” болон Хуурын татлагаар мэндчилгээ дэвшүүллээ.
“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэн олны хүртээл болно.





