x

Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй

Эдийн засагч Н.Энхбаяртай манай улс яагаад гадаадаас ажиллах хүч авах ёстой талаар ярилцлаа.

-Манай улс яагаад гадаадаас ажиллах хүч оруулж ирэх ёстой юм бэ?

-Юуны өмнө статистикийн мэдээллийг харах ёстой. 2024 оны байдлаар улсын хэмжээнд бүх салбарт нийтдээ нэг сая 355 мянган ажиллагч байна. Үүнээс уул уурхайн салбар 77 мянган ажилтантайгаар гуравдугаарт бичигджээ. Тэгвэл 2024 онд манай улсад 8000 гаруй гадаадын ажил эрхлэгч ажилласан гэнэ. Үүний 2255 нь уул уурхайн салбарт ажилласан гэвэл 2.8 хувь гэсэн үг. Энэ бол хамгийн олон гадаад хүн ажиллаж байгаа салбар шүү. Манай улсын гол хэрэгцээ барилга, уул уурхай байдаг. Гэтэл судалгаануудыг харахаар манай өөрсдийн бэлтгэж байгаа боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлтийг хангаж чаддаггүй. Ажиллах хүний тоо болон ур чадвараараа дутмаг.

Жишээлбэл, гагнуурчин гэх нарийн мэргэжил дотроо долоогоос 11 хүртэлх зэрэгтэй байдаг гэнэ. Харин манайх тав хүртэлх зэрэгтэй гагнуурчин бэлтгэдэг. Гэтэл уул уурхай, цахилгаан станцуудын бүтээн байгуулалт хийхэд долоогоос ес хүртэлх зэрэгтэй гагнуурчин шаардагддаг. Зэрэг ахих тусмаа илүү төвөгтэй, ур чадвар шаардсан ажлуудыг хийдэг байх нь. Харамсалтай нь манайд ийм ур чадвар, зэрэгтэй гагнуурчин маш ховор. Манай үндсэн асуудал бол өөрөө чухал шаардлагатай салбарын боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байгаа юм. Тэгээд ажлын байрны эрэлт хэрэгцээ, ажил мэргэжлийн зөрүү гардаг. Тиймээс энэ зөрүүг гадаадын ажиллах хүч нөхөх зайлшгүй шаардлага үүсээд байна.

-Ер нь энэ асуудал юунаас үүдэлтэй вэ?

-Хамгийн гол нь манай мэргэжил сургалт үйлдвэрийн төв орчин үеийн шаардлага хангахгүй байгаа юм. Энэ асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьж эхлээд, олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч хангалттай биш. Суралцагчдын тоо маш цөөхөн. Гэтэл сүүлийн жилүүдэд дээд боловсролоор төгссөн хүний тоо хэт өссөн. Энэ нь манайд уул уурхай, төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа ч ажиллах хүч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Манайд тодорхой шалгуурыг хангасан ур чадвар, зэрэгтэй нарийн мэргэжилтэн байхгүй учраас гадаадаас ажиллах хүч авах ёстой гэдгийг зарим хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Хэрэв гадаадаас ажиллах хүч авахгүйгээр энэ чигээрээ явбал яах бол?

-Үгүй бол уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбар ойрын хэдэн жилдээ хоцрогдолтой хэвээрээ л байна. Жишээлбэл, Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэр бий. Энэ төсөл дээр манай дотоодын ажиллах хүч зөвхөн туслах ажлыг хийж байгаа. Учир нь бүгд шинэ технологи. Тос хайлуулдаг, тогоо нэрдэг химийн урвал явагдаж байгаа шүү дээ. Үүнийг яаж угсардаг, ажиллуулдгийг мэдэх хүн үнэхээр байхгүй. Зүгээр л ерөнхий онолыг үзсэн хэдэн инженер бий. Өмнө нь практик дээр огт хийж үзээгүй. Гэтэл ийм нарийн ажлыг гарцаагүй Энэтхэгийн ажилтнууд ирж хийж байх жишээтэй.

-Үйлчилгээний салбарт ч иймэрхүү асуудал тулгардаг уу?

-Манай хэд хэдэн зочид буудал гадаадын ажиллах хүчний менежменттэй. Менежерүүд нь дандаа гадаадын иргэн. Яагаад гэвэл манай ажилчид хариуцлага, ур чадвараар хоцрогдолтой байдаг. Бид зүгээр л уламжлалт үйлчилгээгээр төсөөлөөд байдаг шүү дээ. Гэтэл энэ нь олон улсын дөрөв, тавдугаар зэрэглэлийн ангиллын шалгуурыг яагаад ч хангадаггүй. Харин зүүн өмнөд Азийн олон сая жуулчдад үйлчилдэг хүмүүс илүү мэргэшсэн байдаг.

-Зарим хүн гадаадаас ажиллах хүч авах нэрээр хятадуудыг оруулж ирж буй нь Монголыг сүйрүүлэх бодлого гэж шүүмжилж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Өнгөрсөн жил таван гишүүн хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн. Танилцуулга дээр нь манай улс жил бүр 10 мянга гаруй ажиллах хүчний хомсдолтой байдаг гэсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид дэлхийн хөгжил, технологи, бүтээн байгуулалтаас хоцроод байна. Боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй. Бэлтгэсэн ч тоо нь эрэлтээ хангаж чадахгүй ийм нөхцөл байдалтай байна. Тэгээд гадаадаас ажиллах хүч авна, авахгүй гэж зөрчилдөж байх хооронд ямар ч бүтээн байгуулалт явагдахгүй, бүх төсөл удаашралтай болчихсон. Яг л Энэтхэгийн газрын тосны үйлдвэр шиг боллоо. Ганцхан манай улс гадаадаас ажиллах хүч авах гээд байгаа юм биш. Дэлхийн бүхий л орон энэ аргаар хөгжилд хүрсэн. Хятад анх Германаас ажиллах хүч авч байж галт тэрэгтэй болсон. Үүнийхээ дараа дахин хэзээ ч гадаадаас ажиллах хүч дахин аваагүй. Учир нь германчуудаас яаж хийдгийг нь сураад авчихсан.

-Бид гадаадаас ажиллах хүч оруулж ирснээрээ ямар үр дүнд хүрэх вэ?

-Технологийн дэвшил гарна. Бидний хийж чадаагүй шинэ, шинэ үйлдвэрүүд бий болно. Жишээлбэл, 2030 он гэхэд хурдны галт тэрэгтэй болно гэх зорилт тавья. Гэтэл манайд цахилгаан галт тэрэг гэх ойлголт байхгүй. Бид цахилгаанаар галт тэрэг яаж явдгийг ч мэдэхгүй. Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүй учраас зайлшгүй ажиллах хүчээ гаднаас авна. Ингэж байж л бид тухайн нарийн төвөгтэй бүтээн байгуулалтын ажлыг яаж хийдгийг нь харж, сурч авна шүү дээ. Хамт дагалдаж ажиллаад, дараа нь өөрсдөө хийх туршлага, ур чадвар хуримтлуулна гэсэн үг. Жишээ нь, Нарны гүүрийг яаж бүтээн байгуулсан билээ. Нарны гүүр чинь цемент цутгахгүй, төмөр бетон шүү дээ. Үүнийг цутгах үед монгол компаниуд дагалдаж ажиллаад, яаж хийдгийг нь сурсан байх жишээтэй. Бидний чадахгүй байгааг чаддаг хүмүүсийг оруулаад ирвэл маш богино хугацаанд олон төсөл дуусгаад, мөнгөө үр ашигтай зарцуулна гэсэн үг.

-Одоо манай олон төсөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа хэт удаашралтай явагдаж байгаа биз дээ?

-Тийм. Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэр хугацаа алдсаар байгаад өртөг нь нэмэгдсэн. Дахин, дахин зээл аваад л явж байгаа шүү дээ. Аливаа төсөл удах тусмаа үнэтэй болдог. Тэгэхээр бид маш их мөнгөний хожоо хийнэ гэсэн үг. Хамгийн гол нь батлагдсан хугацаандаа төслөө дуусгадаг болох хэрэгтэй. Жишээ нь, дайчлах ёстой хүчийг нь дайчилж байгаад ирэх жил газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа гэж бодъё. Тэгвэл яг одоогийнх шиг бачимдалтай үед ямар их хэрэг болох вэ. Ийм амин чухал салбарын төслүүдийг урагшлуулж, үр шимийг нь хүртэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй. Бид өөрсдөө хийж чадахгүй юм чинь мянга харж суугаад яах юм бэ.

-Гадаадаас ажиллах хүч авахдаа юун дээр анхаарах ёстой вэ?

-Засгийн газраас гаргасан тогтоолыг квот тогтоох тухай тогтоолыг харлаа. Үүнд нэг учир дутагдалтай зүйл байна. Агуулга маш ерөнхий байсан. Жишээлбэл, уул уурхайн салбарт ямар мэргэжлийн ур чадвартай ажилчин шаардлагатай байгаа нь мэдэгдэхгүй. Зүгээр л уул уурхайн салбар гээд биччихсэн. Гэтэл Солонгост гадаадаас ажиллах хүч авахдаа ур чадварыг нь тодорхой заадаг. Гагнуурын зургаа, долдугаар зэрэглэлтэй бол виз мэдүүлж болно. Харин нэг, хоёрдугаар зэрэглэлтэй мэргэжилтэн манай улсад олон бий гэдгээ тодорхойлчихсон байх жишээтэй. Үүн шиг бид асуудлаа тодорхойлоод, задалж бичих хэрэгтэй. Аль салбарын ямар ур чадвар эзэмшсэн ажилчдыг гадаадаас авах гэж буйгаа тодорхой болгохгүй бол ажил мэргэжлийн давхардал, ойлгомжгүй байдал үүсээд байна. Ховор нарийн мэргэжил дээр квот тогтоохгүй.

Харин олдоц сайтай мэргэжил квоттой гэдэг ч юм уу. Үүний дараа уг бодлогыг олон нийтэд сайн ойлгуулах хэрэгтэй. Манайд орчин үеийн шинэ технологи, стандарт байхгүй учраас ийм ур чадвартай мэргэжилтэн алга. Үүнээс үүдэн манай улсад бүтээн байгуулалт явагдахгүй, хөгжихгүй байна гэдгээ сайн тайлбарлаад, гадаадаас ажиллах хүчээ оруулж ирэх ёстой. Ингэвэл асуудал бага гарах байх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 4 цаг 27 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 4 цаг 28 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 4 цаг 29 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 4 цаг 33 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 4 цаг 35 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 4 цаг 36 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 4 цаг 37 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 4 цаг 39 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 6 цаг 49 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 6 цаг 51 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 6 цаг 52 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 6 цаг 54 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 6 цаг 56 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 6 цаг 57 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 6 цаг 59 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 7 цаг 0 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 8 цаг 37 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 8 цаг 38 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 8 цаг 41 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 8 цаг 42 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top