Бразил улсад өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарал 2009 оноос хойш хамгийн ихээр буурсныг даваа гарагт танилцуулсан статистик мэдээлэл харуулжээ. Зүүний үзэлт Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэж буй үед ийм эерэг мэдээлэл цацагдлаа.
Байгаль орчны салбарын төрийн бус байгууллагуудын сүлжээ болох Бразилын Цаг уурын ажиглалтын төвийн мэдээлснээр, Латин Америкийн хамгийн том улсад хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 16.7 хувиар буурчээ. Үүнийг ой модыг устгахтай тэмцэж буй Лулагийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.
“2019-2022 оны хооронд зориудаар хяналтгүйгээр ой модыг устгаж байсныг холбооны засгийн газар дахин хяналтандаа авсан нь ямар нөлөө үзүүлж байгааг энэхүү мэдээлэл харуулж байна” гэж ажиглалтын төвийн мэдэгдэлд дурджээ. Ингэхдээ Лулагийн өмнөх Ерөнхийлөгч, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд эргэлздэг Жаир Болсонаруг дурдсан бөгөөд түүний үед ой модыг устгах ажиллагаа Амазоны бүс нутагт эрчимжсэн юм.
Лула 2022 оны 10 дугаар сард болсон сонгуульд Ж.Болсонаруг ялж, гурав дахь удаагаа засгийн эрхэнд гарсан билээ. Тэрбээр 2030 он гэхэд ой мод устгах явдлыг зогсооно гэж амласан юм. Лула Ерөнхийлөгч болсноос хойш дэлхийн хамгийн том халуун орны ой болох Амазоны ойн доройтол тогтвортой буурч байна.
Хүлэмжийн хийн ялгарлын талаар сайн мэдээ гарсан боловч Засгийн газрын дэвшүүлсэн уур амьсгалын зорилтуудыг биелүүлэх амлалт хэрэгжихгүй байж магадгүйг ажиглалтын төвөөс анхааруулжээ. Тухайлбал, Амазон мөрний адаг орчмын асар том далайн эргийн газрын тосны төслийг Лула дэмжиж байгааг дурдсан байна.
Өнгөрсөн сард “Петробрас” компани Фоз де Амазонас бүс нутагт газрын тос олборлож эхэлжээ. Лулагийн хувьд газрын тосны орлого нь Бразилын уур амьсгалын шилжилтийг санхүүжүүлэхэд тусална гэж мэдэгдэж байна.
Энэ сарын 10-21-ний хооронд Амазоны Белем хотод болох COP30 бага хурлыг өмнө дэлхийн удирдагчдад хандан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүчээ нэгтгэхийг уриалж буй Лулагийн байр суурь зөрчилтэй байна гэж зарим хүмүүс буруутгаж байгаа юм.
Brazil records biggest annual fall in emissions in 15 years: report
Sao Paulo (AFP) – Brazil recorded its biggest annual fall in greenhouse gas emissions last year since 2009, according to statistics released Monday, providing a boost for left-wing President Luiz Inacio Lula da Silva as he prepares to host UN climate talks.
The gross emissions of Latin America's biggest country fell by 16.7 percent year-on-year, according to Brazil's Climate Observatory, a network of environmental NGOs.
The reduction in emissions were attributed to the success of Lula's government in fighting deforestation.
"The new data shows the impact of the federal government retaking control over deforestation after a deliberate lack of control between 2019 and 2022," the observatory said in a statement.
The remark was a reference to Lula's far-right predecessor Jair Bolsonaro, a climate skeptic, under whose watch illegal deforestation accelerated, particularly in the Amazon.
Lula defeated Bolsonaro in October 2022 elections to win a third term in power.
He has pledged zero deforestation by 2030.
Since Lula's return to the presidency, the rate of forest clearance in the Amazon, the world's biggest tropical forest, has fallen steadily.
Despite the good news on emissions, the observatory warned that Brazil's economy caused concern about the government's commitment to its climate targets.
It drew attention to Lula's contentious support for a vast offshore oil project near the mouth of the Amazon river.
Last month, Petrobras began drilling for oil in the Foz de Amazonas region after winning a five-year environmental battle for permission to explore the area.
Lula insists the oil revenues will help fund Brazil's climate transition.
Critics accuse him of a contradictory stance as he urges world leaders to step up in the fight against climate change ahead of COP30 talks in the Amazon city of Belem from November 10-21
Эх сурвалж: AFP
                


