x

Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав

Украины дайныг зогсоох асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлэхийн тулд Хятад, Энэтхэгт 100 хүртэлх хувийн татвар ногдуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд /ЕХ/ уриалсан гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж BBC телевизэд мэдээлжээ. 

АНУ болон ЕХ-ны албаны хүмүүс ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх хувилбаруудыг мягмар гарагт хэлэлцэх үеэр Д.Трамп ийм шаардлага тавьсан тухай Их Британийн “Financial Times” сонинд анх мэдээлсэн байна. Д.Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж буй энэ үед Оросоос Украинд цохилт өгөх нь эрчимжиж байгаатай зэрэгцэн дээрх саналыг тавьжээ. Тэрбээр мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногийн эхээр В.Путинтэй утсаар ярихаар төлөвлөж байна гэлээ.

Өнгөрсөн амралтын өдөр Киев хот дахь Украины Засгийн газрын гол байр Оросын пуужингийн цохилтод өртсөн нь Кремлийн түрэмгийлэл улам эрчимжиж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар өгсөн цохилт нь дайн эхэлснээс хойш Украинд агаараас өгсөн хамгийн хүчтэй цохилт болжээ. Украины талын мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчин хамгийн цөөндөө 810 нисгэгчгүй онгоц, 13 пуужин ашигласан байна.

Мягмар гарагт зүүн нутгийн Донбаст 20 гаруй энгийн иргэн тэтгэврээ авахаар дугаарлан зогсож байхдаа Оросын бөмбөгдөлтөд өртөж амиа алджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөмбөгдөлтийн дараа Д.Трамп сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ, “бүхий л нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа” илэрхийлээд, Кремлийн эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь ОХУ-д хатуу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан боловч В.Путин тогтоосон хугацаа болон хориг арга хэмжээ авах сүрдүүлгийг нь үл тоомсорлосон ч ийм арга хэмжээ аваагүй юм. Өнгөрсөн сард Аляскт болсон удирдагчдын дээд хэмжээний уулзалт энхийн хэлэлцээр хийлгүйгээр өндөрлөсөн билээ. Олон нийтийн зүгээс уг уулзалтад ихээхэн хүлээлт тавьж байв.

АНУ-ын засаг захиргаа эдийн засгийн шахалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа боловч Европын илүү хүчтэй дэмжлэг хэрэгтэй байна гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлсний дараа Д.Трамп ЕХ-нд дээрх санальг тавьсан байна.

Д.Трамп мөн мягмар гарагт хэлэхдээ, АНУ, Энэтхэг хоёр улсын хооронд худалдааны саад тотгорыг арилгах хэлэлцээ үргэлжилж байна гэжээ. Тэрбээр ирэх долоо хоногт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярихаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр талын худалдааны хэлэлцээ “амжилттай” болно гэдэгт найдаж байгаа талаараа “Truth Social” хуудсандаа бичжээ.

Хятад, Энэтхэг бол Оросын газрын тосыг томоохон худалдан авагчид бөгөөд энэ нь Оросын эдийн засгийг тогтвортой байлгахад дэмжлэг болж байна. Өнгөрсөн сард АНУ-ын тал Оросоос нефть үргэлжлүүлэн худалдан авч байгаатай нь холбогдуулан Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсан юм.

Хэдийгээр ЕХ Оросын эрчим хүчнээс хараат байхаа болино гэж мэдэгдсээр ирсэн боловч импортын байгалийн хийн 19 орчим хувийг Оросоос авдаг хэвээр байна. Хэрэв ЕХ-ны зүгээс Хятад, Энэтхэгт татвар ногдуулбал энэ нь Оросыг худалдааны татвараас илүүтэй хориг арга хэмжээгээр тусгаарлах зорилтод нь өөрчлөлт оруулах юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 10 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 24 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 25 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 26 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 1 цаг 57 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 1 цаг 57 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 1 цаг 58 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 1 цаг 59 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 0 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 1 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 3 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 5 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 5 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 11 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 15 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 16 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 17 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 18 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 20 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 23 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top