x

“Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 67, 73 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонслоо.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг болон "Рио Тинто" группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээ албан ёсоор эхэлснийг хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тэмдэглээд, УИХ-аас Оюу толгойн ордыг ашиглах хувь нийлүүлэгчийн гэрээний хүрээнд долоон жил тутамд зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх боломж бүрдсэн энэ цаг хугацааг ашиглаж, хэлэлцээг эхлүүлээч гэсэн шаардлагыг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тавьж, анхаарал хандуулан ажилласан болохыг онцлов. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн холбогдох мэдээллийг хуралдаанд танилцууллаа. "Оюу толгой" төслийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхий сайдын 2025 оны 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөө баталж, уялдаа холбоотой, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран ажиллаж байгаа гэв. Засгийн газрын хуралдаанаас ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд баримтлах удирдамжийг баталсан бөгөөд энэ дагуу 2025 оны аравдугаар сарын 30, 31-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон “Рио Тинто” групп хооронд албан ёсоор хэлэлцээг эхлүүлсэн байна. Мөн талууд тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зурсан болохыг танилцууллаа. Тодруулбал, "Оюу толгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэнд тооцож, талууд 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэхээр тохирчээ. Хэрэв дурдсан хугацааны дотор талууд зөвшилцөлд хүрэхгүй бол хэлэлцээ хийх хугацааг сунгах аж.

Олон улсын зах зээлийн стандартын дагуу хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг тогтоох бөгөөд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотой талуудын харилцан зөвшилцсөн бусад нөхцөлийг хэлэлцэн, шийдлийг авч үзэхээр тохирсон байна. Түүнчлэн менежментийн үйлчилгээний төлбөрийг талууд олон улсын жишигт нийцсэн, талуудын хувьд шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллахаар, хэлэлцээний явцад эрх бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэхээр, протоколд туссан асуудлаар хэлэлцээ хийж шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар протоколд тусгажээ. 

Монголын тал Засгийн газраас баталсан удирдамжийн дагуу хэлэлцээрт орж, нэн тэргүүнд "Оюу толгой" төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр нөгөө талтай тохирсон байна. Мөн “Оюу толгой” төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж талууд 11 дүгээр сард багтан хоёр талаас тавьж буй нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан үзэж шийдвэрлэхээр тохирчээ. "Оюу толгой" төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын тавьсан саналыг “Рио Тинто” групп эхний удаа хүлээж аваагүй бөгөөд дахин энэ чиглэлээр судлах яриа хэлцлийг хийсэн байна. Улмаар “Рио Тинто” группийн зүгээс дээрх хүрээнд дахин хэлэлцээрт орох мэдэгдлээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад ирүүлсэн байна. Түүнчлэн Монголын талаас “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд “Онтрэ” ХХК-ийн удирдлагад хэлэлцээ хийх урилгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хүргүүлээд байгаа юм байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, О.Батнайрамдал, Б.Жаргалан, Э.Болормаа нар асуулт асууж, үг хэлэв. Долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэх тохиролцооны талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Монгол Улсын талаас Өрийн удирдлагын хуультай холбоотой энэ удаагийн хэлэлцээрийг тодорхой үр дүн гартал буюу хоёр тал ойлголцтолоо 2026 оны нэгдүгээр сарын 31 хүртэл үр дүнд хүрэхийг эрмэлзэнэ. Тухайн хугацаанд үр дүнд хүрээгүй тохиолдолд хугацаа хамаарахгүйгээр энэ хэлэлцээрээ үргэлжлүүлж, үр дүн гаргахаар тохиролцсон гэсэн үг. Хэлэлцээрийн хэлэлцэх асуудал дотор долоон жил тутам зээлийн хүүг хэлэлцэх талаарх асуудлыг өөрчлөх санал тусгасан байгаа” гэв. Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй нэгдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Жавхлан сайдаар ахлуулсан зээлийн хүүг бууруулах асуудалд төвлөрч ажиллах нэг хэсэг, менежментийн төлбөр болоод засаглалыг сайжруулах асуудлыг Г.Дамдинням сайдаар ахлуулсан хэсэг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Хэлэлцээнд Засгийн газраас баталсан удирдамжийг дагуу оролцож байгаа гэдгийг тодотгож байв. “Оюу толгой” төсөлд хяналт тавих зорилгоор Монголын талд өгсөн мөнгө, аудитын шалгалтын талаар гишүүд тодруулж, хариулт авсан юм. “Оюу толгой” төслийн ТУЗ-ийн 274 дүгээр тогтоолоор 2021 оноос эхлээд “Эрдэнэс Оюутолгой” ХХК далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавихаар жилд 5 сая буюу 4 жилийн хугацаанд 20 сая ам.долларын санхүүжилт төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 18.2 сая ам.долларыг бүрэн авсан аж.

Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ, “Оюу толгой” төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ зэрэгцээ түвшинд үргэлжилж байгааг гишүүд сайшааж, Монгол Улсын эрх ашиг хангагдсан шийдэл гарахыг монголчууд хүлээж байгааг сануулж байв. Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол зохион байгуулах бөгөөд олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд нууцын тамгатай материалуудыг нууцаас гаргахад анхаарахыг хүсэв.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний протокол дахь хэлэлцээний хугацааг амжилттай шийдвэрлэсэн болохыг Б.Жаргалан гишүүн тэмдэглээд, Монгол Улсын талаас хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувь болон менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах эрмэлзэлтэй байгаа хэдий ч асуудлаа “олон улсын жишиг” гэхээс илүүтэй “Монголын талын өгөөж” гэдэг агуулгаар нэмэгдүүлэх, гэрээний үлдсэн хугацаанд Монголын тал жилд хэр хэмжээний өгөөжийг хэрхэн хүртэх өнцгөөс томьёоллоо боловсруулах нь зүйтэй гэдэг санал хэлж байв.

Өмнө нь 2018 онд “Оюу толгой” төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ боломжийг ашиглаагүй болохыг Э.Болормаа гишүүн дурдаад, тэрхүү эс үйлдэхүйгээс үүдэн Монгол Улс ямар хэмжээний эрсдэл хүлээснийг, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстойг, УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан хянан шалгах түр хороо хэлэлцээг цаг тухайд нь хариуцлагатайгаар эхлүүлэхэд үр дүнтэй түлхэц үзүүлж ажилласныг онцолсон юм.

Тус өдрийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсохоор товлосон ч энэ сарын 3-нд хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ цахимаар мэдэгдсэн байна. Иймд уг асуудлыг хойшлуулснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 25 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 38 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 39 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 41 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 12 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 12 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 13 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 14 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 15 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 16 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 18 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 19 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 20 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 26 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 29 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 31 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 32 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 33 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 35 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 38 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top