x

УИХ-ын даргын томилгоо яасан бэ?

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээр болов.

Эвлэрэлд "багалзуурдуулсан" МАН-ын бүлэг хоёр даргаа нэг болгож, Ж.Батжаргалыг бүлгийн даргаар үлдээх, Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад дэвшүүлэн зайлуулахаар болжээ. Хэрэв УИХ-ын олонхи энэ нэр дэвшилтийг хүлээн зөвшөөрвөл түүхэндээ анх удаа УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн хоёрыг нэг хүн хавсран хийх болох нь. 

Гэвч хүчээр хийсэн эвлэрэл "эвлэрэл" болж чаддаггүйн жишээг тус намын бүлгийн гишүүд ээлж дараалан үзүүлсээр авай. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өчигдөр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "УИХ-ын дэд даргын асуудлыг ярина гэдэг нь аравдугаар сарын 22-ний Цэцийн их суудлын дүгнэлтийг хэлэлцэнэ гэсэн үг. Цэцийн дүгнэлтээр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хүчингүй болсон. Тэгвэл түүнийг дагаад УИХ-ын даргыг огцруулсан тогтоол ч гэсэн хүчингүй болж, эргэн томилогдох ёстой" гэсэн байна. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Үндсэн хууль зөрчсөн" тухай цэцийн дүгнэлтийг бид хэлэлцэхгүй шүү, зөвхөн намын бүлгийн шийдвэрээр Х.Булгантуяаг огцруулна гэдэг асуудлыг Х.Баасанжаргал гишүүн ярьсан байна. Хэрэв Цэцийн дүгнэлтийг барьж УИХ-ын дэд даргыг огцруулбал, тэр нь түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болох вий гэдгээс маш их айж байгаа бололтой. 

Нэг зүйлийг тодруулахад, Үндсэн хуулийн 66-р зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна" гэсний дотор:

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх (66.2.3),

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх (66.2.4) гэж байгаа.

Харин Цэц 66.2.3-аар маргаан үүсгэж, УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хуулийг 43.1-ийг зөрчсөн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргачихсан. Их суудлын дүгнэлтийг хүлээж авах, эсэхээр УИХ шийдвэр гаргахгүй гэсэн учраас Г.Занданшатарын Засгийн газрын бүрэн эрх үргэлжлээд явсан. Одоо бол Х.Булгантуяаг чөлөөлж, орных нь хүнийг томилох тухай л асуудал яригдаж байгаа.

Тэр тусмаа "Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлж байхдаа" гэдэг үндэслэлийг Цэц гаргасан учраас УИХ-ын дад даргын албан тушаалын асуудал хамгийн нэгдүгээрт яригдана. Үүн дээр МАН-ын бүлгийн шийдвэр ямар ч нөлөөгүй, Х.Баасанжаргал гишүүн бид хоёрын бодол бүр ямар ч хамаагүй юм. Хэрвээ УИХ-ын олонхи нь "Нэгэнт Үндсэн хууль зөрчсөн дүгнэлт гарсан юм чинь гишүүнээс нь эргүүлэн татна" гээд явбал тэр нь биз.

Тахиа донгодсон болохоор өглөө болдог гэдэг шиг "намайг тойрч дэлхий эргэдэг" гэсэн бодолтой цөөнгүй гишүүд энэ парламент дотор байна. Тэр дундаа шинээр сонгогдсон залуу гишүүдийн зүгээс ийм хандлага гарч байгаа нь бүр ч гайхалтай.

Хоёрдугаарт, УИХ-ын жинхэнэ даргын асуудал яасан бэ? Уг нь чуулганы хуралдааныг тасралтгүй, хуулийн зөрчилгүй явуулахын тулд хамгийн түрүүнд УИХ-ын даргыг томилох ёстой. Гэтэл УИХ-ын дарга огцрох өргөдлөө өгөөд, УИХ түүнийг нь хүлээж аваад 20 шахуу хонож байхад МАН их хурлын даргаа томилсонгүй. Томилохгүй удаж байгаагийн цаана ямар асуудал бэрхшээл байгаа нь бүр ч тодорхойгүй. Тэгсэн хэрнээ чөлөөлөөгүй байгаа дэд даргынхаа суудлыг дараачийн хүнд нь өгөөд байгаа нь ямар учиртай вэ?

Явж явж УИХ-ын даргын суудлын цаана хоёр хуваагдсан намын бүлгийн хамгийн том наймаа явж байгаа юм биш биз? Удирдах зөвлөлийн шийдвэр ингэтэл удаж байгаагийн цаана ямар нэг "но" байж л таарна.

 Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 32 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 46 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 47 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 48 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 19 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 19 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 20 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 21 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 23 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 23 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 25 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 27 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 27 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 33 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 37 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 38 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 39 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 41 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 42 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 46 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top