x

АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв

“Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Forbes” сэтгүүлээс танилцуулдаг дэлхийн болон АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүлжээ. 

Тэрбээр хөрөнгийнх нь хэмжээ 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болжээ. Жагсаалтыг гаргах үеийн байдлаар түүний хөрөнгө 428 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад И.Маскийн хөрөнгө 184 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бөгөөд “Tesla” компанийнх нь хувьцааны үнэ 56 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Жагсаалтын хоёрдугаарт технологийн “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон орсон байна. Жагсаалтыг гаргах үед түүний хөрөнгө 276 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. “Oracle” компанийн хувьцаа 60 хувиар өссөнөөр түүний хөрөнгө энэ онд 101 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. 

“Meta” корпорацыг хамтран үүсгэн байгуулагч Марк Цукерберг Америкийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Жагсаалтыг гаргах үед түүний хөрөнгө 253 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. "Meta компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 42 хувиар өсжээ. Дөрөвдүгээрт, "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос (241 тэрбум ам.доллар), тавдугаарт, "Google" компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейж (179 тэрбум ам.доллар) орсон байна.

АНУ-ын хамгийн баян 20 хүн нийлээд 3 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшиж байгаа нь тус улсын тэрбумтнуудын нийт хөрөнгийн бараг тал хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 2.3 их наяд ам.доллар байсан юм.

АНУ-ын хамгийн баян эмэгтэйгээр бөөний болон жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр болох "Walmart"-ын өв залгамжлагч Элис Уолтон (106 тэрбум ам.доллар) тодорчээ. Харин өөрийн хөдөлмөрөөр хөрөнгөө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг дээврийн материал нийлүүлэгч "ABC Supply" компанийг хамтран үүсгэн байгуулагч Дайан Хендрикс тэргүүлжээ. Түүний хөрөнгийг 22.3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sandra Hanson (149.88.98.130)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 5 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 19 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 20 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 21 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 1 цаг 52 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 1 цаг 52 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 1 цаг 53 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 1 цаг 54 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 1 цаг 55 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 1 цаг 56 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 1 цаг 58 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 0 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 0 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 6 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 10 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 11 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 12 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 14 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 15 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 19 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top