x

Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд...

Өчигдөр нэг ийм гоё арга хэмжээн дээр санаандгүй яваад орчихов. Английн философич Том Батлэр-Боудоны “Бизнесийн сонгодог 50 бүтээл” номыг эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуугийн орчуулснаар НЭПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Англи хэл дээрх номын эх нь нэг дэвтэр байсныг Ч.Отгочулуу доктор монгол уншигчид, залуучуудад ойлгомжтой, дөхөм байдлаар зарим баримт сэлт, нэршил, утга санааг дэлгэрүүлэн тайлбарлаж, хоёр дэвтэр болгон хэвлүүлсэн байна. Үгүй мөн уйгагүй зүтгэл, чин сэтгэл ээ.

Номын редактораар ажилласан Эдийн засгийн боловсрол, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ТУЗ-ийн дарга /Сангийн сайд асан/ П.Цагаан "Манай Отгочулуу өмнө нь дандаа герман хэлнээс орчуулж байсан, англи хэлнээс орчуулсан анхны ном нь. Энэ номыг унших явцад уйлмаар санагдах биш, уйлсан үеүд маш олон бий" хэмээсэн.

Учир нь энэ номд орчин үеийн дэлхий, соёлт ертөнцийг бий болгосон энтерпренерүүд /манайхны хэлээр "капиталистууд"/ бизнесээ босгохын тулд ямар зам, зовлон бэрхшээлийг туулсан, хэрхэн аз сорьсон, унасан боссон түүхийг хар цагаантай нь өгүүлсэн. Бизнес хийх, аз сорих, шинийг бүтээх хүсэлтэй залуу үеийнхэнд маш том гарын авлага гэсэн үг. 

Номыг яагаад зохиолч биш, сэтгүүлч биш, философич хүн бичсэн бэ гэвэл энэ номд тэдгээр шилдэг 50 бизнесүүдийн өрсөлдөөний зарчим, үзэл санаа, туршлагыг унаж боссон түүхтэй хамт судалж, нарийн тодорхой өгүүлсэнд байна. 

Өмнөх Ерөнхий сайд асан маань өөрийнхөө Засгийн газрын тухай "мөс зүсээд" энэ тэр гээд "гоё гоё" зүйрлэл хэлдэг байсан даа. Атал жинхэнэ мөс зүсэгчид, нийгмийн хөгжлийг урагш чирэгчид бол энтерпренерүүд, шинийг санаачилж, сорилтыг даван туулж, амжилтад хүрэгсэд буюу чөлөөт бизнесүүд юмаа гэдэг нь уг номын гол философи юм.

Энэ утгаараа зөвхөн залуучууд, бизнес эрхлэгчид, бизнест амжилт олохыг хүсэгчид, эрэл хайгуулчид төдийгүй манай төрийн шийдвэр гаргагч нарт ч гэсэн шинээр танин мэдэхүй, мэдлэг, боловсрол болохуйц ийм нэг шинэ ном хэвлэлтээс гарсан байна даа.

Эцэст нь нээлтийн ёслолд оролцсон, уригдсан зочид, мэргэжил нэгт нөхдийн адилаар, уламжлал ёсоор энэ чухал номыг Монголын уншигчид, монгол хэлтнүүдэд хүргэж байгаа номын орчуулагч болон зөвлөх редактор, мөн НЭПКО компанийн хамт олонд гүн талархал...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 22 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 23 мин Богд-Хан уул, Туул гол орчмын ногоон бүсэд цэвэрлэгээ зохион байгуулж байна 26 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 28 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 2 цаг 37 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 2 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 2 цаг 39 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 2 цаг 42 мин Эх оронч Лоохууз 4 цаг 12 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 4 цаг 28 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 4 цаг 41 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 5 цаг 25 мин Тамагочигийн борлуулалт дэлхий даяар 100 сая давлаа 5 цаг 59 мин NASA: 2030-аад оны эхээр Ангараг руу хүн илгээнэ 7 цаг 3 мин Э.Макрон: АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэнэ 7 цаг 23 мин Булган аймагт хадлангийн гарц бага байна 7 цаг 25 мин Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 7 цаг 26 мин Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа хаагдана 7 цаг 31 мин 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг дагаж мөрдөнө 7 цаг 43 мин Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно 7 цаг 47 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Банкны хар жагсаалтыг халлаа 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top