x

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 54 хувь буюу 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 66.8 хувь буюу 3.4 их наяд, цахилгаан хий, уур агааржуулалтын салбар 43.3 хувь буюу 235.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 их наяд төгрөг болж нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбар 2.3 дахин буюу 2.9 их наяд, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 17.3 хувь буюу 449.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл агуулгаараа, төмрийн хүдрийн баяжмал, чулуун нүүрс, төмрийн хүдрийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.9-86.1 хувиар нэмэгдсэн бол цэвэршүүлээгүй алт, хайлуур жонш, газрын тос, хайлуур жонш, хүрэн нүүрс, мөнгө, цайрын баяжмал 1.3-88.6 хувиар багассан байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, цэвэр спирт, самнасан ноолуур, шохой, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цемент зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2-83.7 хувиар нэмэгдэж, харин ус, ундаа жүүс, гурил, катодын зэс, шингэн сүү, янжуур тамхи, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7-68.8 хувиар багасжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 77.3 хувь буюу 5.5 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 99.7 хувь буюу 5.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.

Гадаад зах зээлд дээрх хугацаанд 9.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.5 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 29.5 хувийг нүүрс, 68.3 хувийг металлын хүдэр, 1.1 хувийг газрын тос олборлолтын, 1.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 2 цаг 21 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 26 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 2 цаг 32 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 2 цаг 34 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 2 цаг 38 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 4 цаг 56 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 4 цаг 57 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 4 цаг 58 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 5 цаг 1 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 5 цаг 2 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 5 цаг 4 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 6 цаг 46 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 7 цаг 36 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 7 цаг 39 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 7 цаг 40 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 7 цаг 41 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 7 цаг 45 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 7 цаг 46 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 7 цаг 47 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top